Автын ослоор 4 хүн нас баржээ
2016-08-15

Амралтын өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн 3 осол хэрэг бүртгэгдэж 4 хүний амь нас хохирч, 2 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

 

Энэ  сарын 13,14-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 474 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын дуудлага 330 бүртгэгдсэн байна. Орон нутгийн замд зам тээврийн 3 осол хэрэг бүртгэгдэж 4 хүний амь нас хохирч, 2 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. 


Төв аймгийн Зуун мод хотоос Налайх чиглэлийн 3 км –т засмал замд T.Kluger маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 25 настай эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн Говь-Алтай аймгийн төвөөс зүүн тийш 35 км Тайшир сум явах шороон замд T.Landcruicer маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 53 настай эмэгтэй Н, 05 настай эрэгтэй Ч нарын амь нас хохирч 1 хүн гэмтсэн байна.

 

Хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин