108 жолооч согтуугаар жолоо барьжээ
2016-08-15

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт 330 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 25 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1 , сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 108 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.


СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж, Хангай хотхоны баруун урд уулзварт Т.Prius маркийн авто машины жолооч Н нь H.Accent маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай Н гэмтсэн. Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

Shuud.mn
Сонин хачин
Замын цагдаад::
Хангай хотхоноос 32-ын шинэ зам руу нийлдэг замын тэмдэгийг сайн хийхгүй бол 1л эвгүй уулзвар болсон байналээшүү.Хангай хотхоноос ирсэн зам нь маш өргөн учир орж гарё байгаа авто хэрэгсэл замбараагүй болсон.Тэр замын голоор нь хашилт хийвэл байдал арай дээрдэх байхдаа
2016-08-15