Хойд Солонгост 60 хүнийг цаазалжээ
2016-08-15

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны зарлигаар энэ наймдугаар сард 60 хүнийг олны өмнө цаазалсан талаар “AFP” агентлаг эх сурвалжийн мэдээллээс иш татан дамжууллаа. Цаазын ялаар шийтгүүлсэн хүмүүсийн 80 орчим хувь нь улсын нууцын зэрэглэлтэй мэдээ, материалыг гадны тагнуулынханд дамжуулсан, гадны шашныг сурталчилсан хэмээн буруутгасан байна.

 

Харин үлдсэн хүмүүсийг зөвшөөрөлгүйгээр хүмүүсийг хил давуулдаг хэмээн буруутгаж, олны өмнө цаазаар авсан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж буй юм.

 

Хойдын хилийн цэргүүд өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Хятад руу хууль бусаар хил давуулдаг 10 гаруй хүнийг баривчилжээ. Удирдагчид эдгээр иргэдийг “урвагч” хэмээн үзэж, цаазлахаа мэдэгдсэн юм. Ким Чен Ун жилд дунджаар 30-50 хүнийг цаазлах зарлигт гарын үсэг зурдаг байна. Жил ирэх тусам тэрбээр улам хэрцгий, харгис болж буйг НҮБ мэдэгдэж, “Хүний эрх эрх чөлөөг хүндэтгэх”-ийг уриалсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тэр цаазаар авахыг нь хэн харсан юм. АНУ тэргүүтэй барууны лалрууд дандаа л энэ улсыг гоочилж байдаг биз дээ.Тэгсэн атлаа Оюутолгой шиг үндэсний баялгаа тэдэнд үнэгүй өгч луйвардуулж байгаа манай улсыг болохоор Азийн үлгэр жишээ ардчилсан улс гэж худлаа магтана. Энийг тархи угаалт гэдэг юм.
2016-08-16
ХЭХЭ:
АЛГООО
2016-08-16
Зочин:
Ene atsiig udmaar ni ustgaad haychih honshoortoi aaviin huu solongost baidagguil yum bh fa
2016-08-15
ХЭХЭ:
АЛГООО
Hun:
Hoorhii Hairan uls, ARD Tumen,, Laitai HUMUUS be? HOORHII,
2016-08-15
Mergen:
Ene Mangar Batsaaniig Nam buudah unsan Muu aluurchin!!!!!
2016-08-15
Зочин:
АН-ЫН МАН-ЫН ХУЛГАЙЧУУДЫГ ХОЙД СОЛОНГОСТ АВААЧИЖ КИМ ЧИН УНД ӨГЧ ЦААЗЛУУЛАХ ЮМСАН.
2016-08-15
зочин:
АН-н улс үндэсний дайснуудыг Кимд өгч цаазлуулах юмсан.
2016-08-15