Улаанбаатар
Жессика Билл: Тимберлайк аав болоод их томоожсон
2016-8-15

Холливуудын нэрт жүжигчин Жессика Билл өнгөрсөн амралтын өдөр “Ellen” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Өдрөөс өдөрт өсөн торниж буй Силас хэнтэйгээ адилхан болж байна?

 

-Жижигхэн Тимберлайк. Аавтайгаа үнэхээр адилхан. Хумсны хэлбэр, үсний өнгө, нүдний өнгө гээд л аавынхаа бүх зүйлийг дуурайсан. Харин уйлахдаа л надтай адилхан. Аав шигээ хөгжилтэй. Тимберлайкийн хөгжилтэй зан намайг татсан.

 

-Та төрснийхөө дараа хүүтэйгээ авахуулсан зургаа нөхрийнхөө инстаграмд байршуулсан?

 

-Хүүгийнхээ зургийн сэтгүүлд зарахыг хүсээгүй. Тимберлайк санал ирэх бүрт эелдэгээр татгалзаж байлаа. Би түүний шийдвэрийг хүндэтгэсэн учир олон зүйл яриагүй. Хүүгийнхээ хоёр дахь зургийг Тимберлайк олон улсын аавуудын өдрөөр твиттертээ байршуулсан. Бид бусад гэр бүлийн адилаар хүүтэй болсон. Олны танил гэдэг чинь онцгой гэсэн үг биш.

 

-Би лав шинэ хүнийхээ зургийг өндрөөр үнэлэх байсан?

 

-Хайрыг мөнгөтэй холбохоор л бүх зүйл эсрэгээрээ эргэдэг. Хайр болон мөнгө гэдэг чинь тусдаа байх ёстой.

 

-Силас саяхан нэг нас хүрсэн. 

 

-Цаг хугацаа хурдан явж байгаа гол жишээ. Жилийн өмнө би хүүхэд гэх зүйлийн талаар ямар ч ойлголтгүй байлаа. Жирэмсэн болсон өдрөө хүүхдээ хэрхэн хөхүүлэх, живхийг нь хэрхэн солих, өвдсөн үед нь ямар эмчилгээ хийх гэх ямар ч анхан шатны мэдлэггүй гэдгээ мэдсэн. Ямар ч бэлтгэлгүй байгаа өөрийгөө үзэн ядаж суухад ээж минь “Энэ бүхэн асуудал биш. Хүүхэд чинь төрсөн даруйд л чи энэ бүхнийг хийж сурах болно. Урдчилан бэлдэх хэрэггүй. Зүгээр ээ энэ бүхнийг сурахад тийм ч хэцүү биш” гэж хэлсэн. Ээжийн минь энгийн үг яг л урмын үг шиг сайхан сонсогдсон.

 

 

-Ээж гэх албыг хашаад хэдийнэ нэг жил өнгөрлөө. Ээж, эхнэр байх ямар байна?

 

-Гэр бүлтэй болсноор миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Би ганцаараа биш. Зөвхөн өөрийнхөө төлөө үүрэг хүлээх бус нөхөр, хүүгийнхээ өмнөөс үүрэг хүлээдэг болсон. Хэцүү зүйл тохиолдвол ганцаараа бус гэр бүлээрээ шаналж, гарц хайдаг болсон. Тиймээ энэ бүхэн надад гайхалтай байна.

 

-Тимберлайк өмнө нь “Би хэзээ ч хуримаа хийхгүй бас аав болохгүй” хэмээн ярьж байлаа. Гэтэл энэ залуугийн хэзээ ч үгүй хэмээн ярьсан зүйл биеллээ олжээ. Аав болсон энэ залууд хэдэн оноо өгөх вэ?

 

-+А үнэлгээ өгмөөр байна. Тимберлайк үнэхээр хичээж байгаа. Түүний хичээл зүтгэл миний сэтгэлийг хөдөлгөдөг. Түүний эелдэг зөөлхөн зан хүүгийнхээ анхаарлын байнга татдаг. Олон сайн аав бий. Гэхдээ энэ залуу хүүтэй болсныхоо дараа үнэхээр томоожсон.

 

-Таны нөхөр олон бүсгүйтэй нэр холбогдсон. Гэр бүл болсноос хойш энэ асуудлаас болж ам мурийж үзсэн үү?

 

-Бид залуу хүмүүс. Муудалцах үе зөндөө л таардаг. Мэдээж хэрэг нэгнээ хардах, буруугаар ойлгож явсан үе байсныг нуугаад яахав. Гэхдээ өнгөрсөн үеийн асуудлын тухай эргэн санаад хэрэлдэж байсан удаагүй.

 

-Өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун биш гэж үү?

 

-Би өөртөө сэтгэл хангалуун байдаг.

 

 

-Төрсний дараах жингээ хэрхэн зохицуулсан вэ?

 

-Хөдөлгөөний ачаар илүүдэл жинтэйгээ тулалдсан. Мэдээж хэрэг эмэгтэйчүүдийн хувьд илүүдэл жин асуудал үүсгэдэг. Чи ялагч гэдгээ батлан харуулах хэрэгтэй.

 

-Тимберлайк дуу дуулахаар илүү кино урлагт хүчээ үзэж байгаа. Та жүжигчин хүн. Нөхрийнхөө жүжиглэлтэд ямар үнэлгээ өгөх вэ?

 

-Тимберлайк кино урлагаас таашаал авдаг тухайгаа ярьж байсан. Түүний хүсэл сонирхлыг уландаа гишгэх эрх байхгүй.

 

-Дуучин нөхөр, жүжигчин нөхөр хоёрын аль нь танд таалагдаж байна?

 

-Дуучин нөхөр.

 

-Силасын мэргэжлийн тухай ярилцах хэтэрхий эрт байна. Гэхдээ танд бодож байгаа зүйл бий биз дээ?

 

-Мэдээж хэрэг. Хүүгээ урлагаас хөндий өсгөхөөр төлөвлөж байна. Урлаг сайхан л даа. Гэхдээ хүү минь аав, ээжээсээ өөр замаар амьдарч, амжилт олох хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
M:
aztai bandi shvv haha
2016-08-15
Зочин:
тимберлэйк гээч
2016-08-15