Кевин Харт хуримаа хийлээ
2016-08-15

 

Холливуудын инээдмийн жүжигчин Кевин Харт хуримаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр 2009 оноос болзсон Энико Парриш гэгчтэй гэрлэсэн байна.  Хос хуримаа Калифорни мужийн Монтесито харшид хийжээ.

 

Хуримын ёслолд холливуудын 100 гаруй алдартан хүрэлцэн ирж, баяр хүргэсэн байна.  Жүжигчин эр инстаграм хуудастаа эхнэртэйгээ авахуулсан зургаа нийтлээд “Миний баяр баясгалан” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин