Л.Отгонбаатар шөрмөс залгах хагалгаанд орно
2016-08-16

 

Манай улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин ОУХМ Л.Отгонбаатар “Рио-2016” олимпийн наадамд -90кг-д өрсөлдсөн. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдааны үеэр гэмтэл авчээ. Улмаар өнөөдөр Рио Де Жанейро хотноо яаралтай хагалгаанд орохоор болсон байна.

 

Л.Отгонбаатар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Гүржийн жүдоч Варлам Липартелианитай хүч үзэж манай тамирчин торгуулиар хожигдсон. Энэ барилдааны үеэр зүүн сууж үүрэхдээ нэлээд хүнд гэмтэл авсан аж. Рио Де Жанейро хотын эмч нар  түүний бэртлийг зүүн мөрний шөрмөс тасарч, мах нь ханзарч, мөрний аяганы хүүдий урагдсан гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Энэ талаар жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Г.Дашдаваа “3.5 см тасарсан шөрмөс залгах хагалгаа хийх юм. Хагалгаа 2-3 цаг орчим үргэлжилнэ гэсэн. Олимпийн наадамд оролцож байгаад гэмтэл авсан учраас зардал мөнгийг нь Бразилийн талаас хариуцна. Хагалгааны дараа гурав хоног эмнэлэгт хэвтэх ёстой. Хагалгааны дараа гурван сар орчим бэлтгэл хийхгүй гам барина” хэмээсэн байна.

 

Л.Отгонбаатар өнөөдөр 14.00 цагт хагалгаанд орох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хамгийн урхагтай байж болзошгүй гэмтэл бол тэр мөрний аяганы хүүдий урагдсан гэсэн гэмтэл байна даа.Ховор тохиолддог мөртлөө эвгүй гэмтэл. Бусдыг нь бол аргалж болно.Бүрэн эдгэнэ.Гэвч муу амлаад яах вэ.Гэмтлээ тууштай гүйцэд сайн эдгээгээд олон сайхан амжилтын эзэн болохыг ерөөе.Ингэж амиа тавиад тэмцэл хийсэн хүнд баярлаж талархах ёстой.Хаана очсон,яах гэж очсоноо огт ойлгоогүй зарим хүнийг хараад дургүй хүрч байна. Улсын аваргад барилдсан болчихоод байж байхдаа таарсан хүмүүс мэр сэр байна шүү.
2016-08-16
zz:
хурдан эдгээрэй эрүүл байх нь хамагаас чухал
2016-08-16
монгол:
Хурдан эдгээрэй .хагалгаа амжилттай болох болтугай
2016-08-16
Зочин:
Эрүүл энхийг хүсье.Хурдан эдгээрэй. Хагалгаа амжилттай болох болтугай.
2016-08-16
ө:
Гадаад, тэр тусмаа дэлхийн нөгөө бөөрөнд хагалгаанд оруулахдаа энд ном зом уншуулсан л байгаа даа? Бразил мундаг том орон, гэвч, хагалгаа энэ тэрдээ хэр сайн юм болдоо. Нээрээ, хагалгаа сайн хөгжсөн газар толгой хүртэл залгадаг гэсэн шүү.
2016-08-16
Зочин:
DEMJDEG BOH MAANI IIM HUND BERTEL AVCHIHAAD SAIN BARILDAAGUI YUM BNASHD. DAANCH TIIM BAIHA.
2016-08-16