Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийнэ
2016-08-16

 

“Хангарди” ордны 14 давхарт

 

09.00 цагт НИТХ-ын төлөөлөгчийн манлайлал, ур чадварыг дээшлүүлж, эрх зүйн хүрээнд хийж хэрэгжүүлэх зарим асуудлын талаар танин мэдэхүйн мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор НИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан “Хурал ба төлөөлөгчийн манлайлал, ур чадвар” сэдэвт сургалт болно

 

ШУА- ийн Тэргүүлэгчдийн газар //СТӨ Б КОРПУС/ 3 давхрын хурлын зааланд/

 

09.00 – 18.00 цагт ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбар, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Социологийн хүрээлэн хамтран "ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ ОРОС, МОНГОЛЫН НИЙГМИЙН НЭГДЭЛ, ЗАДРАЛЫН ҮЙЛ ЯВЦ, ОНЦЛОГ” эрдэм шинжилгээний хурал болно. 

 

Архивын ерөнхий газрын байранд

 

10.00 цагт Монгол улсын Загийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, БНХАУ-ын Төрийн архивын удирдах газар, Гадаад харилцааны төв архив хамтран зохион байгуулж буй МОНГОЛ-ХЯТАДЫН ТҮҮХЭН ХАРИЛЦАА /1949-2016 он/ сэдэвт архивын баримт, кино, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

 

Төрийн ордны В танхимд

 

10.30 цагт  УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэвлэлийн баг хурал хийнэ

 

ШӨХТГ-т

 

11.40 цагт   Цаг үеийн хяналт шалгалтын талаарх мэдээлэл хийнэ.

 

Японы Элчин Сайдын яаманд

 

12.00 цагт  “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжсэн төслийн тоо 500-д хүрч байгааг тохиолдуулан ГХЯ болон ЭМЯ-ны сайд, БСШСЯ-ны дэд сайд нарыг урин ёслолын арга хэмжээг зохион байгуулна.  Уг арга хэмжээнд Элчин сайд Такэнори Шимизү болон, холбогдох аймаг, дүүргийн Засаг дарга нар оролцоно.

 

“Пума Имперал” зочид буудлын хурлын зааланд

 

12.30 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан нийслэл дүүргийн АН-ын гишүүд дэмжигчидтэй уулзаж, "Ардчиллын төлөө-Үндэсний хэлэлцүүлэг 2" уулзалтыг хийнэ.

Shuud.mn
Сонин хачин