М.Энхболдыг тойрсон томилгоо буюу “Ургийн бичиг”
2016-08-16

Сонгуулийн дараа шинэ УИХ бүрэлдэж, бүтэц бүрэлдэхүүнээ томилсон Анхдугаар чуулганы хуралдаан дээр Ө.Энхтүвшин гишүүн М.Энхболдыг Их хурлын дарга болгохын эсрэг байр суурьтай байгаагаа хэлээд “Томилгоо хийхдээ ах дүү, амраг садан, найз нөхөд, бизнесийн бүлэглэл, нутаг ус гэдэг зарчмаар хандахгүй шүү. Мөн  бид давхар дээлийг тайлна гэж дөрвөн жил хашгирсан. Энэ үгэндээ байх ёстой шүү” хэмээн онцолж байв. Мөн ялсан намын дарга Ерөнхий сайд, намын даргын албыг давхар хашдаг журам гээгдэж, АН-ын хуулбараар явж байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм. МАН доторх хийгээд УИХ дахь шударга гишүүдийн нэг тэрээр ийнхүү байр сууриа илэрхийлсэн ч олонхийн саналаар М.Энхболд УИХ-ын дарга болж, дараа, дараачийн томилгоонууд хөвөрсөн билээ.

 

Тэгвэл МАН дахь аливаа томилгоо зөвхөн М.Энхболдыг л тойрон эргэлдэж байна. Түүнийг тойрсон томилгооны зургийг ерөнхийд нь ажвал М.Энхболдын улс төрийн “Ургийн бичиг” бараг л тодорхой болохоор. УИХ-ын сонгуульд нэр дэвших квот авснаас эхэлбэл, Баянгол дүүрэгт нэр дэвшиж гарч ирсэн, өмнө нь Гадаад харилцааны яамны цөмийн энергийн асуудал хариуцсан тусгай элчин төлөөлөгчөөр ажиллаж хэл ам таталж байсан А.Ундраа хамаатан садангийн, Эрүүл мэндийн сайдад томилогдсон А.Цогцэцэг худ ургийн, Эрүүл мэндийн дэд сайд болсон Л.Бямбасүрэн ойр төрлийнх нь хүмүүс гэсэн мэдээлэл дуулдаж байгаа.

 

Хотын дарга асан Г.Мөнхбаярыг түүний хүн гэлцдэг. Экс хотын дарга өдгөө Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдож, ажлаа эхлүүлээд байна. Тэгэхээр “Хотын фракц”-ынхан тус салбарт орон зайгаа олох нь ойлгомжтой болж байна.

 

Мөн М.Энхболд Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр он удаан жил ажиллаж ирснийх уяач найзуудаа Монгол Улсын сайдаар томилж нүнжигтэй загнаж буй. Тухайлбал, өөрийнх нь хурдан угшлын морьдыг олон жил уяж уралдуулж, айраг түрүү авахуулж ирсэн Монголын морин спорт, уяачдын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сэргэлэнг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулсан. Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон Ш.Лхамсүрэн ч Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж ирсэн нэгэн. Өөрөөр хэлбэл, энэ мэтээр МАН-ын томилгоонд М.Энхболдын нөлөө давамгайлж байна.

 

Харин намын лидерүүдийн нэг болох экс Ерөнхий сайд Сү.Батболдын хүмүүс нэлээд “жийгдэх” байдалтай байна. Түүний тойрон хүрээлэгчдээс Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа нар УИХ-ын гишүүн болсон. Бусад хүмүүсийн хувьд ажил хайж хаалга мөргөж яваа сурагтай. С.Баярын хүмүүс дотроос Ж.Цолмонг Эрүүл мэндийн сайдаас татсан бол оронд нь дараагийн хувилбар болох Эрчим хүчний сайд П.Ганхүүг шуурхай оруулж ирж батлуулсан гэхчлэн дээшээ явж байгаагаас доошилсон зүйл үгүй. Харин ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайдаар Ж.Мөнхбатыг, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Хотын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан, “Зүүний хүчний холбоо”-ны дэд дарга Ц.Батбаярыг, Мэргэжлийн хянатын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр П.Цагаанхүүг томилуулж, НАМЗХ-ноос албан тушаалд горилж байсан залуус бүгд албан тушаалын дөрөөнд хүрсэн  зэргээс харвал У.Хүрэлсүхийн фракцынхан намдаа нөлөөтэй байгаа бололтой.

 

МАН-ын томилгоо ийнхүү хөвөрч байгаа юм. Сүүлийн үед томилгоо нь хэрээс хэтэрч, хууль зөрчиж эхэлснийг АН-ын зүгээс анхааруулж, ТАЗ-ийн дүрэм, журам, хуулиа баримталж ажиллахыг эрх баригч хүчинд анхааруулаад байгаа. Иймд МАН зарим Төрийн нарийн бичгийн даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилж, сонгон шалгаруулалт зарлахаа мэдэгдэж, нээлттэй зар явуулж эхэлсэн. Гэтэл дотооддоо хуучин зуршлаа хадгалж Удирдах зөвлөлөөсөө Төрийн нарийн бичгийн дарга болох хүмүүсийг мөнгөөр “сонгон шалга­руулж” байгаа тухай мэдээлэл хэвлэлээр гарч байна. Төрийн нарийн бичгийн даргын суудал 500 саяас эхэлж нэг тэрбум төгрөгөөр “дуудлага худалдаа” шиг явагдаж, ханш нь улам өсч байгааг ч сошиал ертөнцөд шуугих болов. Томилгоо цааш яаж ч үргэлжилсэн М.Энхболдын тойргоос холдохгүй, “Ургийн бичиг” улам зузаарна гэд­гийг ч улс төрийн хүрээнд жиг жуг гэлцэх болжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин /Л.ХЭРЛЭН/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yamar durakuud ni gulgur Nuhurt itgel uzuuldeg bnaa
2016-08-17
Зочин:
Энхболд төрийг самарч байнаа ЭМС-Цогцэцэг болбоос хагарсан баян 2-тэрбумын сайд гэл үү
2016-08-17
eruul mendiin said budalj yavna huurhii:
hud urgaa anhaaraach
2016-08-17
монгол:
Мэргэжлийн хүн тавих хэрэгтэй...МАН-Д ОЛОН ХҮМҮҮС ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН..шударга байгаачээ
2016-08-17
Ваbat:
Boliosoo ene nohor mama a all Ben naming dargaa soliochee
2016-08-16
Зочин:
Бас ирэх жил Ерөнхийлөгч болно гээд байгаа гар билүү энэ чиннь. Горьдвоо л болох байхдаа
2016-08-16
Зочин:
Гөлөөн ч балайртаж өгөх юмаа
2016-08-16
Zochin:
Ervvl mendin said bolsn Tsogtsetseg chin Nyamaagin Enhboldtoi hud urag bolsn yumaa! Miegombin Enhbold bis svv dee! !!!
2016-08-16
багабаньд:
гоё бн чадаж бн тогтолцоонь ийм хойно яая гэхэв дээ
2016-08-16
iiiii:
iim teneguudiig songoson chi ooroo edneesee iluu teneg gedgee oilgov uu
2016-08-16
Zochin:
Miee min! Tsaana chin ard tumen elgeeree hevttsen bdag tanii shunal duusahgui bgaad bdag. Yaah vee???
2016-08-16
Nam bus irgen:
Ene gazriin naimaani zagalmailsan etseg bultuush M.Enkhbold galzuurch bainaa. Ene hogiin alia salbadai nar alban tushaaliin heneetnuudiig harahaar uneheer oi gutaj bna.
2016-08-16
МАН-ыхан ЗҮТГЭ:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-16
МАН-ыхан ЗҮТГЭ:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-16
MANiig songoson humuus odo uil laigii ni edleed u:
MANgaruudiig songoj gargachaad odo yu ged hudlaa baahan shaagildaad bgamdee kk
2016-08-16
Зочин:
Монголын ЗГ уу-Миеэгийн ЗГ уу,Төрийн ЗГ уу-Төв аймгийн ЗГ уу,МАН-ы ЗГ уу-Морин спортынх уу гээд олон асуудал байгаа шүү дээ
2016-08-16
Зочин:
Хүмүүсээ, аливаа хүнийг албан тушаалд томилохдоо өмнө нь ямар ажлыг ямар үр дүнтэй хийж байсаныг харж үзээд дэвшүүлдэг биздээ Энэ Энхболд хотын дарга байхдаа их сайн ажиллаж байсан уу Ерөнхий сайд байхдаа сайн ажиллж байсан уу Биднийг дэндүү доромжилж бн доо
2016-08-16
Зочин:
Mungoooooo
2016-08-16
Зочин:
oooo Tyshaaaaaaaaaa
2016-08-16
Bold:
MUUUU Luibarchin. GAZAR zarsan ooooo butsaagaad MONGOLIIN TORD Tusaa!!!!!
2016-08-16
Зочин:
Erdenebat EC Enkhboldiin exnertei yamar xamaatan ni ve?
2016-08-16
Зочин:
АН ынхан минь дээ та нар өөрсдөө л халаа сэлгээг хавтгайруулсан биз дээ. Хэн ч өөрийн итгэлтэй хүнтэй хамтарч ажиллана биз дээ. Яах гэж ингэж энхийн цагаан тагтаа байсан юм шиг юм бичнэ вэ.
2016-08-16
zOCHIN:
XANANI tcaanaac bish il garch namaa udirdaj ulc ornoo bodoj ajillaach ee!!!
2016-08-16
Man iig demjigch:
Bi ug MAN d ugsiin. Ene teneguudiig arai ch iim ym hiine gej bodsongui. Bi yu hiichihbee. Uuchlaarai. Sar ch boloogui taraa taniulj bna.
2016-08-16
iiiii:
iim teneguudiig songoson chi ooroo edneesee iluu teneg gedgee oilgov uu
Зочин:
asralt chini sv batboldiin khun sh dee
2016-08-16
Цогцэцэг хулгайч:
ЦОГЦЭЦЭГ ГЭДЭГ УВАЙГҮЙ ХУЛГАЙЧ авгайг шоронд суулгах байтал САЙД болгож ард түмнийг доромжилж байдаг.арьсны эмнэлэгииг хувийн банк болгосон хулгайч Шоронд мөд очино
2016-08-16
1245788965:
ЭНэ махан толгой Өнгөрсөн 20 иод жилд УБ-ын хамаг газрыг зарсан, бас Төрийн албыг Сүлжээний бизнес болгосон ХҮН дээ. Одоо бүр давраад сайд , агентлагийн дарга нарыг гэр бүл, найз, нутаг усны бизнес болгож байх шив дээ Тэгээд ялсан Намын дарга санаатай юм бол Засгаа толгойлохгүй үхсэндээ хүний араар орчихоод л ТӨРИЙн албыг зараад суугаад байгаа юм бол...
2016-08-16
Очирсүх:
Гал балай юмаа. Ингэхээр нь дургүй зэвүү хоёр хүрээд явчихдагиймаа.
2016-08-16
зочин:
чадаж байгаа юманд аргагүй гэдэг энэ, М.Энхболдынхоо шийдвэрийг дагаж яваа намынхан нь хүлээн зөвшөөрч байгаа бол сонгосон иргэд одоо халаглаад яахын, хохь нь
2016-08-16
МАН-ыг унагаая:
МАН-ыг засгийн эрхээс нь зайлуулах хэрэгтэй.
2016-08-16