Автын ослоор нэг хүн нас баржээ
2016-08-16

 

Өнгөрсөн өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 329 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 11 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

 

БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Жуковын музейн хойд замд Д нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Harrier маркийн Ө жолоочтой авто машинтай шүргэлцэн унадаг дугуй унаж явсан 21 настай эрэгтэй Д гэмтсэн байна.

 

Мөн СБД-ийн нутаг Дамбадаржаа руу салдаг уулзвараас зүүн тийш Тэнүүн огоо ХХК-ны хойд замд T.Prius маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч оршин суух хаяг нэр тодорхойгүй 25-30 насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироожээ.

 

Хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин