Согтуугаар машин жолоодсон 49 жолоочийг журамлажээ
2016-08-16

Өнгөрсөн өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 329 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 11 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

 

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Явган зорчигч 2, Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна.

 

Замын цагдаагийн ажилчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Төр засаг зөрчил гаргагчдад торгууль нь багадаад байна гэдгийг ойлгохгүй байна аа даа. Торгуулийн хэмжээг нь нэмээд ,давтан зөрчил гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгочих. Дуудлагын жолоочийн үйлчилгээ гарчихаад байхад согтуугаар жолоо барьж байгаа нохдод нохойд тохирсон шийтгэл оноох ёстой.
2016-08-16