Туркийн шийдэл АНУ-ыг бухимдуулав
2016-08-16

АНУ, ОХУ болон Туркийн дунд үүсээд буй асуудлын талаар америкийн “www.usatoday.com” сайт нийтэлжээ.

 

 

Туркийн Анкара болон Истанбул хотноо яг сарын өмнө хэсэг цэрэг төрийн эргэлт хийхийг санаархаж, цус урсгахгүйгээр төрийн эрх мэдлийг армийнханд өгөхийг удирдлагууддаа уриалсан билээ. Энэ үйл явдлын үеэр Туркийн Ерөнхийлөгч  Режеп Тайип Эрдоган гэр бүлийнхээ хамтаар амарч байжээ.

 

Ерөнхийлөгч амралтаа нэн даруй дуусгаж, Истанбул хотноо хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр ард түмэндээ хандан “Төрийн эргэлт хийхийг санаархсан бүхнийг хатуу шийтгэх болно. Тэд бол урвагчид” гэж мэдэгдэж, цаазын ялыг сэргээх асуудлыг парламентаар хэлэлцэхийг санал болгосон билээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт “Хэрвээ ард түмэн дэмжихгүй бол цаазын ялыг сэргээхгүй” гэсэн юм.

 

Төрийн эргэлт хийхийг санаархсан хэргээр ойролцоогоор 18 мянган хүнийг баривчилж, олон мянган төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Армийнхан төрийн эргэлт хийхийг санаархсанаас болж 270 орчим хүн амиа алджээ. Эрдоган орон даяар 90 хоногийн онц байдал зарлаж, “АНУ-д амьдарч буй исламын шашны номлогч Фетхуллах Гюлен төрийн эргэлт хийхийг санаархаж, олон мянган хөлсний цэргээр эмх замбараагүй байдал үүсгэсэн” хэмээн буруутгажээ. Нэгэн цагт тэд сайн хамтрагчид байсан билээ.

 

Туркийн эрх баригчид удаа дараа АНУ-ын Засгийн газраас номлогчийг хүлээлгэн өгөхийг шаардсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри уг асуудлаар “Номлогч Фетхуллах Гюлен Анкара болон Истанбул хотноо болсон үймээний ард бий гэх баталгаа байхгүй байна. Хэрвээ энэ бүхний ард номлогч байвал бид олон улсад хүлээсэн үүргийнхээ дагуу түүнийг Туркийн талд хүлээлгэн өгөх болно. Мөн АНУ цаашид ардчилсан замаар сонгогдсон Туркийн парламенттай нягт холбоотой ажиллах болно” гэж мэдэгджээ.

 

Номлогчийн асуудлаас болж АНУ, Туркийн дунд таагүй харилцаа үүсэх болсон. Хоёр улсын удирдагчид нэг нэгнээ өдөөн хатгасан мэдэгдэл хийхээс гадна “Эрдоган АНУ ч энэ бүхний ард байж болзошгүй” хэмээн хэлснээр Цагаан ордны дургүйцлийн хүргэсэн билээ.

 

“Эрдоган энэ ширүүн уур амьсгалтай үед анд нөхөр ямар чухал вэ гэдгийг яс махаараа ойлголоо” хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлсэн удаатай. Тэрбээр АНУ-тай бүх талаараа тэмцэх бүрэн боломжтой ОХУ-тай дахин найрсаг харилцаагаа сэргээхийн тулд өөртөө байгаа бүхий л бололцоогоо ашиглав. Сирийн хилийн ойролцоо сүйрсэн Оросын байлдааны “Су 24” онгоцны асуудлаас болж ОХУ, Турк олон жилийн түүхтэй дипломат харилцаагаа хүртэл сэвтүүлэхэд хүрчээ.

 

ОХУ, Туркийн эсрэг шат дараатай хориг тавьж, Украины асуудлаас болж барууны орнуудаас ирсэн дарамтыг Турк улсад мэдрүүлэх шиг болов. Ерөнхийлөгч В.Путин “Турк албан ёсоор уучлалт гуйх хүртэл энэ бүхэн үргэлжлэх болно” гэж мэдэгджээ. Эрдоган “Оросоос уучлалт гуйхгүй” хэмээн хатуухан мэдэгдэж байсан ч “сайн нөхөр”-тэй болохын тулд амиа алдсан нисгэгчийн гэр бүлээс уучлалт гуйсан билээ.

 

Уг үйл явдлын дараа Путин, Эрдоганыг эх орондоо урьсан юм. Олон улсын анхаарлыг зүй ёсоор татсан уг уулзалт энэ сарын 10-ны өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо болов. Эрдоган айлчлалынхаа эхэнд Путинд хандан “Сайн анд нөхөр” хэмээн мэдэгдсэн билээ. Уулзалтын дараа удирдагчид АНУ-ын эсрэг өдөөн хатгасан мэдэгдэл хийсэн юм. Путин “Сирид олзлогдсон иргэдийг нь аврахыг АНУ хүссэн. Тэд дэлхийн хамгийн хүчирхэг армитай биш билүү” хэмээн мэдэгджээ. Цагаан ордноос “Путин нууцад хамааралтай мэдээлэл задруулах хэрэггүй” гэсэн байна.

 

 

Мэдээж хэрэг ОХУ, Турк дахин нөхөрлөх нь АНУ-д таалагдахгүй байгаа нь тодорхой. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч амралтын өдөр “Турк, ОХУ-ын нөхөрлөл тааварлашгүй байна. Гэхдээ би тэднийг хаана хүртэл явахыг харах болно” гэсэн байна.

 

Удирдагчид зөвхөн АНУ-ын талаар ярилцаагүй юм. Тэд царцаад байсан худалдаа, үйлчилгээгээ сэргээхээр тохиролцжээ. Путиний гадаад харилцааны зөвлөх Юрий Ушаков “Удирдагчид байгалийн хий дамжуулах хоолой болон Туркийн анхны цөмийн цахилгаан станц барих асуудлаар ярилцсан” гэж мэдэгджээ.

 

Ийнхүү Эрдоган “Оросын ямар ч тусламжаас татгалзахгүй хэмээн мэдэгдэж, Америкийн дургүйцлийн дахин хүргэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Бббб:
Ардчилал гэдэг чинь АНУ.н үгэнд дохио зангаагаар нь хөдлөхийг хэлдэг юм.Украйны орчин цагийн фашист бандерууд,Сирид палестин хүүгийн толгойг тасдаж авдаг чөлөөт армийнхан,хүний эрхийг дээд зэргээр дээдлэхийг тэвчдэггүй Саудын араб ардчилал гэсэн томьёонд багтана.
2016-08-16
ХЭХЭ:
БҮҮ МӨӨР ҮХЭР ГЭДЭГ ЧИНЬ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ МЭДЭГДЭЭД БАЙНА ХАХАХА
2016-08-16
ХЭХЭ:
БҮҮ МӨӨР ҮХЭР ГЭДЭГ ЧИНЬ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ МЭДЭГДЭЭД БАЙНА
2016-08-16
zzz:
Delhiin zandalchin gedgiig delhii dayaraa yariad , heleed ehelsen, gehdee ichih nyyrgui uls chin oron bolgon ruu ongolzsoor baina, Odoo ihenh uls ednii esreg bolson bolohoor booj yheh ni holgui baigaa shdee
2016-08-16
ХЭХЭ:
БҮҮ МӨӨР ҮХЭР ГЭДЭГ ЧИНЬ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ МЭДЭГДЭЭД БАЙНА ХАХАХА
зочин:
Нэг л юмны учрыг ухахгүй юм.Улс бүр өөр өөрийн гадаад, дотоод бодлого явуулах эрхтэй баймаар юм яриад байдаг санагдах юм. Тэгсэн атлаа улс бүр юу хийхээ АНУ-с асуух ёстой юм бол дээрх гоё үгнээсээ ил тод татгалзаад АНУ бол дэлхийн зандалчин мөн гээд зарлачихвал дээргүй юу.
2016-08-16
ХЭХЭ:
БҮҮ МӨӨР ҮХЭР ГЭДЭГ ЧИНЬ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ МЭДЭГДЭЭД БАЙНА
uuganbat:
erdogan bolon bugs uhdag baahan zavaan yumnuud baina aa. Putinii umnu gulug bolno gedgee ehleed l oih heregtei baisan shd
2016-08-16