Монгол, Хятадын түүхийг гэрэл зургаас тольдоорой
2016-08-16

Гэрэл зургийг MPA.mn

 

2014 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу БНХАУ-ын зочин, төлөөлөгчид Улаанбаатар хотноо энэ сарын 15-19-ны өдрүүдэд албан айлчлал хийхээр иржээ. Үүнтэй холбогдуулан Архивын ерөнхий газар, БНХАУ-ын Төрийн архивын удирдах газар, Гадаад харилцааны төв архив хамтран “Монгол Хятадын түүхэн харилцаа /1949-2016 он/” сэдэвт архивын баримт, кино, гэрэл зургийн үзэсгэлэн нээлээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, БНХАУ-ын Төрийн архивын удирдах газрын дарга Яанг Дончуан нарын хүмүүс оролцов.

 

2014 оны долдугаар сард хоёр улсын архивын салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Дээрхи гэрээнд Монгол, Хятадын өнгөрсөн 60 жилийн түүхийг агуулсан үзэсгэлэн гаргах ажил тусгагдсан байна. Энэ хүрээнд манай улсын Архивын газар, Үндэсний төв архив, Гадаад харилцааны төв архиваас холбогдох гэрэл зургийг цуглуулжээ. Нийт 1949- 2009 оны үед холбогдох 120 гаруй гэрэл зургийн жагсаалтыг 2015 онд БНХАУ-ын Төрийн архивын удирдах газар явуулсан байна. Харин БНХАУ-ын Төрийн архивын газраас энэ оны хоёрдугаар сард холбогдох гэрэл зургуудыг цахим хэлбэрээр манай талд илгээжээ. Илгээсэн гэрэл зургуудыг энэхүү үзэсгэлэнд байршуулан олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлж байгаа юм байна.

 

Үзэсгэлэнд хоёр улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёл бүтээн байгуулалтыг харуулсан архивын баримт бичиг, гэрэл зургийг байршуулжээ. Үзэсгэлэн энэ сарын 16-22-ныг хүртэл Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд нээлттэй байх аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хятадыг хараахаар хятадаас дээр болчихдог юм уу. Тэгдэг бол мөн амар аа. Тэнгэрийн Амгалант Хаалганы талбайд танканд няцлуулж үхсэн ардчилсан оюутнууд, ХКН-н алдааг залруулж Монгол улсыг эргүүүлэн нэгтгэе гэсэн уриа хашгирч байсан.Харин яагаад ч юм манай АН гэдэг жорлон тэр оюутнуудтай эв санааны нэгдлээ илэрхийлдэг.Тэндхийн үндэсний үзэлт хятад оюутан хийгээд эндхийн ардчилсан үзэлтэй гамин хоёрын санаа нэг байгаа нь та нарт юм бодуулах ёстой.
2016-08-20
ХЭХЭ:
ОРОСЫН ХОРЛОН СҮЙТГЭГЧИД МОНГОЛ ХЯТАДЫН НАЙРАМДАЛД ХЭРГЭЭР СЭВ СУУЛГАХ КОММЕНТУУД ОРУУЛЖ БАЙНА ШҮҮ
2016-08-18
uu huurhii t1teere:
Hen ta nariig dur medeed arhiviin material gadagsh tsats gesiin ain durakuudaa.ongotsniihoo motor gargaj bsan yum chin yu ch hiij mdne dee hognuud
2016-08-17
Зочин:
Fuck you. Тэр доорхи хүн.
2016-08-17
zochin:
fuck china
2016-08-16
ХЭХЭ:
ОРОСЫН ХОРЛОН СҮЙТГЭГЧИД МОНГОЛ ХЯТАДЫН НАЙРАМДАЛД ХЭРГЭЭР СЭВ СУУЛГАХ КОММЕНТУУД ОРУУЛЖ БАЙНА ШҮҮ