Сандра Буллок сүй тавиагүй
2016-08-16

 

Холливуудын нэрт жүжигчин Сандра Буллок өнгөрсөн оноос гэрэл зурагчин Браун Рандал гэгчтэй болзох болсон билээ.

 

Америкийн хэвлэлүүд “Саяхан хосыг сүй тавьцгаасан, удахгүй хуримаа хийнэ” хэмээн мэдээлсэн юм.

 

Тэгвэл өчигдөр хос Нью Йорк хотноо болзож байхад “TMZ” сайтын сэтгүүлч, жүжигчнээс “Та хоёр сүй тавьсан юм у” гэж асуусан байна.

 

Уг асуултад жүжигчин бүсгүй “Үгүй ээ. Бид сүй тавиагүй. Гэхдээ жаргалтай байна. Рандал надад гэрлэх санал тавьбал би татгалзахгүй” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аз жаргал хүсье, сайхан харагдаж байна.
2016-08-16