Дөрвөн мянган хүн ял эдэлж байна
2016-08-17

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлэл хийлээ. Тэрбээр тус байгууллагын хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон 2016 оны УИХ, болон орон нутгийн сонгуулийн үеэр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдлын шийдвэрлэлтийн талаар танилцуулав.

 

Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 70 гомдол, хүсэлт хүлээн авчээ. Үүнээс үндэслэлгүйгээр захиргааны арга хэмжээ авсан 110 шийтгэврийг хүчингүй болгож, тавд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 228 шийтгэвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

Шалгалтаар 109 хүний зөрчигдсөн эрхийг сэргээж, зөрчил гаргасан 75 албан тушаалтанд арга хэмжээ авхуулжээ. Мөн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 119 шаардлага бичиж хариуг авсан байна.

 

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт чиглэлээр нийт 56591 гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авчээ Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3894 буюу 7 хувиар өссөн дүн аж. Үүнээс 18038 буюу 31.8 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж 39075 буюу 69 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн байна. Нийт түдгэлзүүлсэн хэргийн тоо 1548 хэргээр буюу 17.1 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

 

Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 454 удаа шалгалт хийж, ял эдлүүлэх үйл ажиллагаатай 3316 удаа танилцсан байна. Улмаар 99 хүнд сахилгын арга хэмжээ тооцуулж, 104 ялтан болон хоригдогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ. Мөн хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон 13 хүнийг прокурорын тогтоолоор суллаж, 31 хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

 

Энэ оны эхний зургаан сарын байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих ангиудад нийт 4000 гаруй ялтан ял эдэлж байгаа ажээ. Энэхүү тоон үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад  хорих ял эдэлж байгаа хүмүүсийн тоо буурсан байна. Энэ нь 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хууль гарсантай холбоотой аж.  Ялын биелэлт улсын хэмжээнд 50.2 хувьтай байгаа юм байна.

 

Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны чиглэлээр энэ онд Гадаад улсад хорих ял шийтгүүлсэн Монгол улсын иргэн ялтан шилжүүлж авах ажиллагааны хүрээнд БНХАУ-д ял эдэлж байсан 1 ялтанг шилжүүлэн авч, 5 ялтны хүсэлтийг хянаж, 4 хүсэлтийг шаардлагатай материалыг бүрдүүлэн холбогдох байгууллагад уламжилжээ.

Мөн Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсын иргэдээс энэ онд 3 иргэн эх орондоо шилжих хүсэлт гаргаснаас Бангладеш улсын 1 иргэн, БНХАУ-ын 2 иргэн байгаа ажээ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зүрх судас:
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас 96665038. Танилцуулга билчэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2016-08-17