Зак Эфрон олимпийн аваргыг үнсэв
2016-08-17

Холливуудын жүжигчин Зак Эфрон инстаграм хуудастаа “Алтан үнсэлт, олимпийн хатныг үнслээ” гэх тайлбартай зургаа нийтэлсэн талаар “TMZ” сайт мэдээлжээ. Тэрбээр “Рио”-гийн олимпийн гимнастикийн төрөлд олимпийн аварга болсон Симона Байлсыг үнсч буйгаа зургаа нийтэлсэн байна. Тэд өчигдөр Рио Де Жанейро хотноо уулзаж, ийнхүү зургаа авахуулсан байна.

 

 

Риогийн олимпиос дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртээд байгаа Байлс ийнхүү 19 насандаа олимпийн аварга болсон юм. Тамирчин бүсгүй инстаграмдаа “Гайхалтай уулзалт байлаа. Би энэ залууд их дуртай. Тэр намайг дэмжсэн учир би ялалт байгууллаа” гэж бичжээ.

 

Зарим интернэт хэрэглэгч үүнээс үүдэж “тэднийг болзож байна” хэмээх болжээ. Харин жүжигчний агентлаг уг мэдээллийг эрс үгүйсгэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин