“Үзэсгэлэнт Ара” жүжгийг тоглоно
2016-08-17

“Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс "Ялагчдын цуваа – Улаанбаатар 2016"  Олон улсын Моно жүжгийн фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

 

Тус наадмыг нээж, УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Баясгалан "Би Эдит Пиаф" моно жүжгээ тоглосон. Үргэлжлүүлэн Польшийн жүжигчин Виолета Комар "Дива" моно жүжгээ толилуулсан бол өнөөдөр Армяны жүжигчин Арам Ованнисян "Үзэсгэлэнт Ара" моно жүжгээ 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Маргааш Оросын жүжигчин Наталья Носова "Би нохой” жүжгээ тоглох бол тэмцээнийг хааж энэ сарын 19-ны  19:00 цагт Английн жүжигчин Кэрил Свифт "Дэнгийн эрвээхэй" моно жүжгээ толилуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин