Германд алан хядагчийг баривчилжээ
2016-08-18

 

Германы нийслэл Берлин хотноо халдлага үйлдэхээр төлөвлөж байсан алан хядагчийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Цагдаагийнхан Берлин хотын төвөөс 27 настай залууг баривчилжээ. Нэгжлэгээр залуугийн халааснаас Иракийн хэт даврагч "Халифын вант улс" бүлэглэлийн суртал ухуулгын хуудас олдсон байна. Мөн залуугийн байрнаас галт зэвсэг, тус бүлэглэлтэй холбоотой материалуудыг олжээ.

 

Баригдсан залуу алан хядагч мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байна.

 

Цагдаагийн газар “Баригдсан этгээд тодорхой хугацаанд цагдаагийн хяналтад байсан” гэж мэдээлжээ.

 

Германд энэ сард хоёр халдлага гарч, долоон амиа алдсан билээ. Эдгээр цуврал халдлагыг исламын улс үйлдсэн хэмээн эрх баригчид мэдэгдэж байгаа ч өнөөг хүртэл нотолгоо олж чадаагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин