Цэцэрлэгийн бүртгэлийн талаар мэдээлэл өгнө
2016-08-18

 

Эрүүл мэндийн яаманд

 

09.00 цагт Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал олон улсын чуулган 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

НЗДТГ-ын А танхимд

 

11.00 цагт Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгээс хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

ЗХЖШ-ын жагсаалын талбайд

 

11.20 цагт Афганистан улсад явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаа болон Суданд улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно.

 

“Туушин” зочид буудалд

 

13.00 цагт Австралийн Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Их Сургуультай хамтран өнөөдөр Mongolia Update нээлттэй илтгэлийг зохион байгуулна.

 

СЕХ-ны дугуй зааланд

 

14.00 цагт "Улс төрийн намын шинэчлэл, шийдэл" эрдэмтэн судлаач, ТББ, намын гишүүдийн хэлэлцүүлэг болно.

 

Shuud.mn
Сонин хачин