Д.Банди: Боксын дасгалжуулагчдыг бэлтгэхэд анхаарахгүй бол болохгүй нь ээ
2016-08-18

Олимп, дэлхийн боксын тэмцээний рингэнд тамирчнаа аваад гарахад олон улсын шүүгчид ёсолж угтдаг дархан дасгалжуулагчдын нэг бол Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди билээ. Түүнийг Монголын боксын шигшээ багийг удирдаж байхад манай ширэн бээлийтнүүд Бээжин-2008 олимпийн наадмаас алт, мөнгөн медаль хүртэж, түүхэнд байгаагүй амжилтыг үзүүлж байсан юм. Тэгвэл түүнгүйгээр оролцсон Лондон-2012, Рио-2016 олимпт манай боксчдын амжилт буурсан. Энэ хооронд Д.Банди багш зүгээр суусангүй. Боксын спорт, түүнтэй холбогдсон өөрийн амьдрал, Монголын боксын түүхэн замналын тухай “Энэ л миний амьдрал”, “Энэ л миний ертөнц” номуудыг туурвиж, уншигчдын гар дээр тавьсан байна. Бид энэ удаагийн зочноор Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийг урьж ярилцлаа.

 

 

-Рио-2016 олимпийн наадамд манай улсаас зургаан ширэн бээлийтэн оролцож, харин тааруухан амжилт үзүүлсэн дүнтэйгээр дуусгалаа. Та бол боксын тамирчдыг төдийгүй дасгалжуулагчдыг дасгалжуулдаг багш. Сая тэмцээний шууд нэвтрүүлгийг бүгдийг үзсэн байх. Манайхны алдаа, оноо юундаа байв. Ямар дүгнэлт хийж байна даа?

-Олимпт эрх авч оролцдог болсноос хойш зургаан боксчин оролцсон нь хамгийн олон ширэн бээлийтэн оролцсон наадам боллоо. Сайн байна гэж гэж харж байгаа. Тамирчдын маань хувьд сайхан байсан. Эрх авах тэмцээнүүдэд сайн тоглосон. Олон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд ч сайн оролцсон. Бэлтгэлжилт овоо байсан гэж бодож байгаа. Би өмнө нь ч хэлж байсан. Ямар амжилт гаргах бол гэдэгт хоёр л юм байгаа. Нэгдүгээрт, дасгалжуулагчид хэр зэрэг тактик зохиож чадна вэ. Тамирчин түүнийг нь хэр гүйцэтгэж чадаж байна вэ. Хоёрдугаарт, тамирчныхаа амжилтыг хамгаалах шүүгчтэй байгаа. Шүүгч маань хэр хамгаалалт хийж чадаж байна вэ гэдгийг  хэлж байсан. Энэ маань сая харагдлаа. Д.Отгондалайгийн хувьд сайхан тоглосон.  Идэвхи, хурд,дайчин байдал, өөрөө эхэлж ажилласан  зэрэг нь сайн. Гэтэл шүүгчид дандаа эсрэг талд оноо өгсөн. Манай шүүгч олигтой  хамгаалалт хийсэнгүй. Хамгаална гэдэг нь хүнтэй яриа хөөрөөтэй байж,  наануу цаануу болж харилцахаас эхлээд байна. Тэгж чадсангүй. Дараагийн тоглолт бол финалд Бразилийн тамирчинтай тоглох байсан. Д.Отгондалай маань түүнтэй өмнө нь хоёр таарч хоёуланд нь ялсан. Гэтэл  нөгөө талаас асар их арга хэмжээ авсан байна. Дандаа өөрсдийн талын шүүгчдийг суулгасан байна. Тэр байтугай Бразилийн шүүгч хажуугийн шүүгчээр сууж байгаа юм. Энэ нь манай тамирчин ялагдах нэг шалтгаан болсон. Дутуу оноо өгөх бас нэг шалтгаан манай талаас  гарсан. Яасан бэ гэвэл, Д.Отгондалай маань тактиктай ажиллаагүй. Үзэгч харахад түрүүлж ажиллаад, илүү байгаа. Гэтэл манай хүн зүгээр л зодох гээд дайраад. Тэгээд зодсон. Зодоход нь мань хүнийг ингэдэг юм байна, ингэхээр ингэе, тэгэхээр нь тэгье гээд тоглолтыг нь эртнээс судалчихсан эсрэг тал  тактиктай ажилласан. Яаж тоглох ёстой байсан бэ гэвэл, баруун гарын эсрэг угтуулдаг цохилтыг  шахаж явж байгаад зогсоох ёстой байсан. Манай хүн ажиллана,  баруун гар шиднэ,  тэр нь оногдоод байсан. Шүүгч эхлээд цохисныг биш сүүлд цохисныг нь  хардаг байхгүй юу. Эсрэг талын тактикт орчихлоо, судлагдсан гэдгээ анхаарч үзсэнгүй алдаа гарлаа.

 

-Монголын ширэн бээлийтнүүдийн сугалааны хувьд та юу хэлэх вэ?

-Боломжийн байсан. Айхтар гэж хэлэх юм байгаагүй. Том аваргатай таарсан хүн Б.Чинзориг л байх шив дээ. 

 

-Д.Отгондалайгийн анхных багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа гуай таны шавь гэдэг санагдана. Өөрөөр хэлбэл, шавийн шавь тань дээр 2005 онд Залуучуудын улсын аварга болчихоод ирж байсан. Тэр үеэс спортын ертөнцөд танигдаж, тив, дэлхийн тэмцээнд нэрээ гаргасан гэдэг байх шүү? 

-2006 онд Залуучуудын шигшээ багт ирж хамт бэлтгэл хийсэн. 2008 оны олимпийн өмнө Тайландын  Бангкок хотод болсон “Эзэн хааны цом”-д оролцохдоо хоёрдугаар тойрогт 2007 оны Чикагогийн ДАШТ-д манай Э.Бадар-Ууганыг булхайгаар ялсан Оросын тамирчин Водапяновтой  ямар ч хийгүй маш гоё тоглож ялаад аварга болж байсан.

 

-Тэгээд сенсац тарьж байсан, тийм ээ?

-/инээв/. Тийм ээ.

 

-"Усан согтуу оросоос

Цусан өшөө авсан

Тосон бор хүүдээ

Алтан медаль хүсье" гэж та мессэж бичиж байсан гэдэг байх аа?

-Тэгээд цааш нь “Өгсөн үүргийг өнөд биелүүлж

Өнөөх талаа  өвдөглөн сөхрүүлж

Тал шигээ уужим

Чоно шигээ  зоригтой байхыг ерөөж

Талын чоно гэж рингний цол хүртээв”  гэж мессэж бичиж байсан юм. Тэр бол  яах аргагүй Д.Отгондалай ид шуугиулж гарч ирсэн үе.

 

-Одоо уруудаж буй үед Олимпийн медальд хүрлээ, нас нь ч явлаа гэж зарим хүн хэлж байна. Үүнтэй та санал нийлэх үү? 

-Юу гэж уналтын үе байх вэ. Тэр үед ид шуугиулж гарч ирж байсан. Одоо улам сайжирч байгаа. Энд ганцхан тактик, та­мирчдыг бэлтгэх хүн хэрэгтэй.

 

-Таныг Улсын шигшээ багийг ид удирдаж байх үед үндэсний бөхөд “Зургаан залуу заан” шуугиулж байсан шиг П.Сэрдамба, Э.Бадар-Ууган, Д.Отгондалай, Б.Түвшинбат, У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нарын зургаан боксчин ид гарч ирсэн үе. Түүнээс одоо Д.Отгондалай, Б.Түвшинбат хоёр л үлдсэн байна?

-Д.Отгондалай тэд нараасаа дүү л дээ. Залуучуудын шигшээд орж байсан юм. Тэр үеэс нь дагуулаад явдаг байсан. Э.Идэрхүү, Н.Шинэбаяр, Д.Отгондалай гурав Дорнод аймгаас ирсэн. Шавийн шавь болохоор ер нь ч их анхаарал тавьдаг байсан.

 

-Өнгөрсөн жил Азийн аварга болсноос эхлэн Д.Отгондалайг Олимпийн боксчин гэж хүмүүс ярих болсон. Дэлхийн аваргад бас хүрэл медалийн төлөө сайн тулалдсан шүү дээ. Бараг л авчих байсан. Ер нь энэ жил бэлтгэл сургуулилт нь хэр байсан юм бол?

-Бэлтгэл сайн. Гэхдээ дотор нь баяжилт алга. Тамирчин хүн тактиктай хөдөлгөөнүүдэд байнга суралцаж байх ёстой. Тэр дутмаг байна. Энэ  дасгалжуулагчтай л холбоотой. Би энэ тухай олон удаа ярьж байгаа юм. Өмнө нь зөндөө ярьсан даа. Монголд алдаж байгаа юм ганцхан л байгаа. Дасгалжуулагч гэдэг хүнийг бүр мөсөн хаячихсан. Хамгийн нэг номерт тавьж байх  хүн  бол дасгалжуулагч. Мэдлэг боловсролыг нь байнга дээшлүүлж, тэнд хэн сайн ажиллаж чадах вэ, тэр хүнээ зөв харж томилж, ажил болоод амьдралын хувьд хангаж өгөх ёстой бүх  зүйлээр нь хангаж, тэгж байж тэр хүнээс юм нэхэх ёстой. Манай улс үүнийг бүрмөсөн орхичихсон. Сүүлийн үед энэ талаар жаахан гадарладаг  болсон шиг билээ. Тамирчдын авсан шагналын тодорхой хувийг дасгалжуулагчдын группт өгөх жишээтэй. Намайг ахлах дасгалжуулагч байх үед тамирчнаасаа гуйдаг байлаа. Би чамайг тийм медаль авахуулж өгье, Олимп, дэлхийн аварга болгож өгье, шагналынхаа төдөн хувийг өгөөч гэж гэрээ хийж гарын үсэг зурдаг. Зарим нь “Үгүй ээ, өгөхгүй ээ” гэнэ. Манай У.Мөнх-Эрдэнэ тэгээд  явчихдаг байсан. Тэрийг бодвол одоо өөр болжээ. Спорт хөгжиж байгаа орнуудад тамирчин ямар шагнал авч байна, түүнтэй тэнцэх хэмжээний шагналыг дасгал­жуулагчид нь өгдөг. Тэгж байж дасгалжуулагчийг шаардах, шахах үүргийг бий болгоно. Энэ манайд дутагдаад  байна.  

 

-Тамирчдын сонголт дээр та юу хэлэх вэ. 64 кг-ын жинд У.Мөнх-Эрдэнэ, 52 кг-ын жинд М.Гандулам явах байсан гэж спорт сонирхогчид хэлдэг. Эрх олгох тэмцээний өмнө ч гэсэн зарим багш, дасгалжуулагч Боксын холбоонд ийм санал тавьж байсан гэсэн?

-Сонголтод буруу юм байхгүй. Байх ёстой юм байдгаараа байсан. Улсын аварга болсон, эрх авсан тамирчдыг явуулсан. Янз бүрийн санал бодолтой хүмүүс байдаг. Энэ удаа сонголт буруудаангүй. Сонгосон тамирчдаа бэлтгэх талд жаахан алдаа гаргачихлаа гэж бодож байна.

 

-Шүүгч хөөцөлдөлгөө муу байлаа гэж та хэллээ. Сүүлдээ манай шүүгч тэнд харагдахаа ч больсон. Манай улс шүүгч бэлтгэх талд ч бас анхаарах ёстой болов уу?

-Шүүгч хүн олимпод өөрийн тамирчдыг дэмжих гэж, амжилтыг нь хамгаалах гэж оролцдог. Гол ажил нь энэ. Үүний төлөө л явж байгаа. Ингэхийн тулд AIBA-гийн гол хүмүүсээс үнэлгээ авсан байх ёстой. Тэнд байх хугацаандаа шүүгч нартай ч ойртож танилцсан байх хэрэгтэй л дээ.

 

-Та Ц.Нандигжав, С.Баясгалан нар шиг шүүгчийн зангарагтай байх ёстой гэж хэлж байна уу?

-Тийм. Манай гурван одтой шүүгч Ц.Нандигжавыг Оросоос салан тусгаарласан орос хэлтэй Казахстан, Узбекистан, Тажикстаны шүүгчид дагаад  явдаг. Манай шүүгч болохоор орос, англи хэлтэй, танил ихтэй, аль ч улсын шүүгчтэй найз нөхдийн, танилын  сайхан харилцаа  тогтоож чаддаг. Нөхөрлөлийн илэн далангүй  сайхан харилцаа гэдэг шударга бус шүүлт гэх мэт муу зүйлүүдийг  хааж байдаг зүйл. Ямар сайндаа найз нө­хөддөө дурсгалын зүйл гардуулж байгаад матаа­санд орж байхав дээ.

 

-Одоо асуултаа жаахан өөрчлөөд танд хандаж асуувал дургүйцэхгүй биз дээ. Боксын тамирчид, таны шавь нар хэлдэг л дээ “Банди багш тамирчдыг рингэнд аваад гарсан тохиолдолд үеэс үеэд ур чадвар нь ахиж тоглодог. Хэлсэн зөвлөгөө нь тийм хүчтэй нөлөөлдөг” гэж. Рио-2016 олимпийн наадамд яагаад таныг багтаа оруулаагүй юм бэ. Лондон-2012 наадамд ч бас явуулаагүй. Таны нэр байгаа гэж дуулдсан, хамгийн сүүлд үлдээгээд явахдаа танд юу гэж хэлсэн бэ Монголын боксын холбооноос?

-Таны нэр байгаа л гэсэн. Намайг дуудаж хувцасны фермерк өмсүүлэхгүй болохоор нь жаахан гайхсан ч гэртээ байж л байсан. Гэтэл хүүхдүүд маань хэлж байна. “Таныг хасчихсан юм шиг байна. Германаас С.Баясгалан, Н.Шинэбаяр тэргүүтэй хүмүүс ирж Боксын холбооны хурал хийгээд таныг явуулахгүй болсон гэнэ” гэсэн. Тэгэхээр нь Боксын холбооны нарийн бичгийн дарга руу яриад “Надад  фермерк өмсүүлэхгүй байх юм. Хоцорчих юм биш үү” гэхэд “Би сайн мэдэхгүй байна” гэсэн. “Намайг хасчихсан гэж дууллаа” гэхэд “Тодруулаад хэлж өгье” гэсэн. Дараа нь залгаад “Орон тоо багтахгүй болохоор орхисон байна шүү” гэж байна лээ. Сүүлд бэлтгэлд явсан тамирчдыг ирэнгүүт зөрүүлээд хүн явуулах орон тоо гарахад нь би “Ё.Төмөрбатааг явуулчихаач” гэж саналаа хэлсэн. Дорнод аймаг нь ч зардал өгсөн байна лээ. Тэгээд явсан нь сайн болсон.

 

-Тамирчид хоорондоо яриад багшийгаа авч явмаар байна гэж бухимдаж байсан сураг дуулдсан. Танд ч хэлсэн байх. Та Боксын холбоо руу хэлж болдоггүй юм уу. Багш явсан бол гэж зарим нь харамсч л байгаа шүү дээ?  

-Тамирчдынхаа ам­жилтыг бодож  зүтгэх л байсан. Хүүхдүүдээ ч дээш нь ярь гэж хэлэх байсан. Тамирчид, хүүхдүүд маань ч дээш нь хэлнэ гээд байсан. Нэгэнт дээрээс тэгээд шийд­сэн болохоор нь хүүхдүүдээ багш нартайгаа муудалцахын нэмэр, ийм том хариуц­лагатай тэмцээний өмнө хагаралдах хэрэггүй гэж хорьсон. Хагаралдсан ч хамаагүй ярина гээд зарим нь зүтгээд байна лээ. Би тас хорьсон. Том тэмцээн, уралдаанд явах гэж байхад нь элдэв хэл ам гаргах хэрэггүй гэж бодсон. 

 

-Уг нь Улсын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн таны шавь биз дээ? 

-Бээжин-2008 олимпийн наадамд миний туслах дасгалжуулагчаар явсан. Тэр хүүхдийг гайгүй юм сурч авсан байх гэж боддог. Тэгээд ч ахлах дасгалжуулагч болгох гэж чадлаараа хөөцөлдөж, сайдад хүртэл хүсэлт өгч байгаад болгосон. Гэтэл “Сансарт нисээд явчихсан”. Нэг хурал дээр би нэлээд хатуу шүүмжилсэн. Сансраасаа жаахан бууж ирээд явж байгаа. Юманд суралцах идэвхи муухан бололтой, нэг л сайжрахгүй байна.

 

-Нэг тэмцээн дээр таныг өшиглөсөн гэж спортын хүрээнийхэн шуугиж, “Ишиг эврээ ургахаар” гэж шүүмжилсэн. Та харин юу ч яриагүй. Юу болсон юм бэ?

-2014 оны Азийн наадам дээр би зөвлөхөөр ажилласан. Азийн наадмын анхны аварга төрсөн наадам шүү дээ. Тамирчны дагз, шилэн хүзүү, нуруу руу мөсөн жин тавьж өгөхөөр илүү сэргэдэг. Үүнийг Д.Батсүрэндээ хэлсэн юм. Мань хүний хийж байгаа нь санаанд хүрдэггүй. Тэгэхээр нь шилбэ рүү нь алгадаад “Усаа ар шил рүү нь сайн хий” гэсэн чинь хойшоо намайг тийрч байна. Тэр тухай сүүлд би хурал дээр хэлсэн. Мань хүн сүүлд нь “Намайг олны өмнө муулсан” гэж гомдсон байдалтай хэлж байна лээ.

 

-Одоо сонинд ярьсныг хараад бүр ч гомдох болов уу?

-Яахав дээ, би үнэнийг л ярьсан.

 

-Рио-2016 олимпийн наадам иймэрхүү дууслаа. Маргаашаас нь Токиогийн олимпийн цикль эхэлнэ дээ. Энэ мөчлөгийг та юу гэж бодож байна?

-Бээжин-2008-аас манай боксчид алт, мөнгөн медаль, Лондон-2012 наадмаас мөнгө, хүрэл медаль авсан. Рио-2016-аас нэг хүрэлтэй буулаа. Ам­жилтын шугамаар хар­вал уруудлаа. Медаль аваад ирнэ гэдэг Д.Отгондалайн хувьд маш сайн. Бээжингийн олимпоос өмнө бол хүрэл медаль авсан хүн хаданд гардаг байлаа. Бахархал болдог байсан. Бээжин-2008 наадамд дөрвөн боксчинтой орж алт, мөнгөн медаль авч, 170 гаруй орноос медаль авч шалгарсан 77 орон дотор дөрөвдүгээр байрт орсон. Лондонд бол 13 дугаар байрт орсон. Одоо хэдэд орсныг зарлах байх. Бээжингийн олимпоос хойш манай ард түмэн, багш, тамирчид алтан медаль авна гэж үздэг болж. Хүрэл медалийг голдог болжээ. Нэг талаар муу зан сургачихжээ /инээв/. Лондонгоос алтан медаль авсангүй гэж бас л голж байсан. Ер нь бол алтан медаль авахыг бүгд хүсч буй ч тэрэндээ яаж хүрэх вэ гэдгээ л чадахгүй байна. Токиогийн олимпийн хувьд бол оролцох залуус бий, бий. Гэхдээ ямар ч байсан энэ зохион байгуулалтыг л өөрчлөх хэрэгтэй. Энэ хэвээр байж болохгүй. Ахмад тамирчдаа яв гээд явуулчихаж бас болохгүй. Өөрсдөө хүсвэл яахав вэ дээ. Бодлогын хувьд байлгаж байх хэрэгтэй. Ер нь бол шигшээ багийн зөвлөх байх эрхтэй гэж бичсэн заавар журам бий шүү дээ. Залуусаа сургаж, бэлдэх л чухал байна даа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин /Ч.ҮЛ-ОЛДОХ/

Shuud.mn
Сонин хачин
hurel:
Hvn doromjloh huulitai shv!Gazar bolon avilgiin asuudluud chin sohogdono doo!
2021-08-03
Зочин:
Зөнөсөн Хөгшин хүний худлаа ярьсан юмыг газрын наймаачин үйтүмэн олныг үймүүлж турхирхаа болио!!!анивчаа та хоёртой тооцоо бга шүү!!!
2021-08-02
Зочин:
Мөнхэрдэнэ бол мандуулж явсан болхоос дэмжүүлж яваагүй шүү Боксынхон толгой муутай хүн муутай
2021-05-22
bat:
byrtai mongotei ved taarsan l hdn nusaakuud shdee.ovgon bagsh emegtei boks gj medehchgui ium bn.
2021-05-22
zochin:
2012 Olimpd chin badaruugnaar zangiand avilgiin $ hj zondoo guilgesen gsn.Shuugchid mash chuhal sport shv dee
2021-05-22
zochin:
2012 onii olimpd bol badaruugnaar zangia avilgiin dollaraa zoolgoj bsn gsn.shuugchid bol zohitsuuldag chuhal sport shu dee!
2021-05-22
irgen:
bi ooriin bodloo bichiee minii bodloor bol Otgondalai bol ooriinxoo erembeerel medali avsan xarin Enxamar.tsendbaatar.Chinzorig bol xarinch muudsan bn gej bodoj bn ingej togoldog xvvxdvvd bishdee
2016-08-20
Зочин:
uym meddeggui zaluu uye baina. Oros hel medehgui, angli hel sain medehgui, mergejiliiin huvid yamar uym buu med. Minii uye bugdeeree jigdhen oros heltei blaa shuu dee. Humuujiliin huvid ahmad uye baghsaa hundlene gej bhgui.
2016-08-19
zochin:
Bandi bagchiig ajiiild abah heregtei chuu. Olimpiin omno bujignuulaad ehelsen ter Jargalsaihan durak setgelgui har erdenesuren met ni bhad yaaj olimpod amjilt gargah be dee. Ene 2 medleg chadbargui garuud chuu dee. mongond durtai 2 chuu dee
2016-08-19
Зочин:
Банди багш бол жинхэнэ боксчин дасгалжуулагч. Багшаа авч явсан бол амжилт гарах байлаа. Боксын холбоо болиочээ.
2016-08-19
бокс:
Үйтүмэн нэвтрүүлэгт оролцоод тайлбар хийж байсан чинь нэг хоёр юм ирээд шал дэмий тайлбар хийгээд өөрсдөө ч юм мэдэхгүй. Та нараас л болж боксчид медальгүй боллоо. Чадвар дорой хүмүүс чадвартайгаа дандаа шахаж дарамталдаг шүүдээ. Эд нараас хариуцлага нэхэх хэрэгтэй, ард түмэн минь
2016-08-18
ЗОЧИН:
Монголын боксын холбоо гэж мөнгөний төлөө хэдэн ямарч чадваргүй хүмүүс чадалтай хүмүүсээ шахаж гаргаад хавчаад байдаг юм байна. Эднийг өөрчлөөчээ. Улсын нэрийн өмнөөс мөнгө иддэг б гэмт хэргтнүүдийн үүр болсон юм биш үү.
2016-08-18
Зочин:
Бид энэ сайхан ахмадуудаа байхад нь их зүүль сураж хүндлаж хайрлаж байх хэрэгтэй юм Гэтэл өшгөлөж муулаж хийж сурсан бүтээж босогсон бүхнийг нь булааж Сайжруулах биш муужаруулаж улс орноо хорлож тамирчанаа хохироож байх юм Энэ хүнийг одоо иргүүлэн ажилд нь тавих хэрэгтэй дэргэд нь харин туслах дасгалжуулагч нэмэж өгЧөлөөт бөхөд Оидов гэж нэг алт шин хүн байна энэ хүнийн Монголын чөлөөт бөх ахлах дасгалжуулагчаар ажилуулах хэрэгтэй Хийх ажилаа 100 хувь мэддэг хүнээс нэр горилогч нар ахдаамуу хэлэж элдэв аргаар хавчин гадуурхаж байдаг нь Монгол улсад л муу зүүль авчрана
2016-08-18
Зочин:
Бид энэ сайхан ахмадуудаа байхад нь их зүүль сураж хүндлаж хайрлаж байх хэрэгтэй юм Гэтэл өшгөлөж муулаж хийж сурсан бүтээж босогсон бүхнийг нь булааж Сайжруулах биш муужаруулаж улс орноо хорлож тамирчанаа хохироож байх юм Энэ хүнийг одоо иргүүлэн ажилд нь тавих хэрэгтэй дэргэд нь харин туслах дасгалжуулагч нэмэж өгЧөлөөт бөхөд Оидов гэж нэг алт шин хүн байна энэ хүнийн Монголын чөлөөт бөх ахлах дасгалжуулагчаар ажилуулах хэрэгтэй Хийх ажилаа 100 хувь мэддэг хүнээс нэр горилогч нар ахдаамуу хэлэж элдэв аргаар хавчин гадуурхаж байдаг нь Монгол улсад л муу зүүль авчрана
2016-08-18
зочин:
Дасгалжуулагчид ч ,тамирчид ч буруу муу явдлаас хол байхыг хичээх ёстой. Архангайн Өсөхбаяр гэж аварга бий.Дархан аварга цолыг гуйхгүй гуядаад авчихаар хүн.Гэтэл биеэ тоож мөрийтэй тоглоом тоглодог болсон.Мэдээж энэ бузар тоглоом хүний хийморь сүлдийг гутаах нь ойлгомжтой.Тэгээд хожмоо дархан аварга цолыг авч чадахаа байгаад гонио хулгайчийн батлуулсан хулгайн хуулийн заалтаар дархан аварга болсон аядсан. Зөв явдал амжилтын үндэс.Хэрвээ манай дасгалжуулагч мөрийтэй тоглоомчин юм бол боксчид хэзээ ч гаргах амжилтаа гаргаж чадахгүй.Энэ бол хууль.
2016-08-18
зочин:
Сайхан ярилцлага байна. Бодитоор л ярьжээ. Улсынхаа анхны олимп бас дэлхийн аварга төрүүлсэн өвгөн багшид тэр баатар цолыг нь өгчихөд яагаад болдоггүй юм болоо. Өөр хүмүүст өгөөд л байдаг. Энэ бөхчүүд бараг л бүгдээрээ баатар биз дээ. Нам мам нь болдоггүй юм болов уу? Ерөнхийлөгч маань нэг юм бодно байгаа. Бусад олон ардын багшуудтай адилгүй хүн шүү дээ. Бадар-Ууган, Сэрдамба 2 хэлж яримаар юмаа. Энэ Отгондалай чинь энэ хүний л дэлхийд гаргасан бренд юм байна шүү. анхны багш бол хүүхдийг секцэнд аваад л үсрээд улсын аварга болгодог. Энэ хүн өөр юм билээ.
2016-08-18
зочин:
БАНДИ БАГШИЙГ БАЙХАД МОНГОЛЫН БОКС ОЛИМПИЙН АВАРГАТАЙ БОЛСОН, ЯАГААД ОЛИМПОП ОЧООГҮЙ ЮМ БОЛ ГЭЖ БОДОЖ БАЙЛАА. ТА МОНГОЛЫН ТАМИРЧДАА ДАРААГИЙН ОЛИМПОД ЗААВАЛ БЭЛТГЭЭРЭЙ. БАС ЖУДОГИЙН НӨГӨӨ НАСАНЖАРГАЛ БИЛҮҮ БАГШ ДАСГАЛЖУУЛАГЧ ХААЧИВ
2016-08-18
зочин:
Спорт холбоодод бугшсан бузар булайг цэгцлэх цаг болсоон? Боксын ахлах дасгалжуулагч гээд байгаа нөхөр чинь архи ууж покер тоглосон хүнд гар л явдаг шүү дээ? Яаж сайрах вэ дээ? Холбооны удирдлагаас нь эхлээд зайлуулах хэрэгтэй дээ?
2016-08-18
Зочин:
Банди багш алтан уеийн багш даа ийм хумуусээ хундэлж байх естой газар нь байлгах хэрэгтэй Амжилт хусье
2016-08-18
Эрдэнэбат:
Банди багшийг явуулаагүйг сая л мэдлээ. Багштай санал нэг байна. Өөрсдөө чаддаг юм шиг жүжиглэдэг, биеэ тоосон дасгалжуулагч нарыг болих цаг болсон. Ганц бокс гэлтгүй жудо. чөлөөтийнхөн байна. Бэлтгэл хангагч гэж олон хүн авч явж байхын оронд Банди багшийг аваад явчих сэтгэлгүй хүмүүсийг халах хэрэгтэй. Бүгдийг мөнгөөр болгоно гэж боддог тэнэгүүд их олширсоны жишээг харуулж байна. Нэгийг биеийн хүчээр ялна, Мянгыг сэтгэл оюунаараа ялдагийг ойлгохгүй дасгалжуулагч нар байх юм. Тамирчнаа ялагдуулчихаад тэр гөлөгнөөд байж байгааг нь харахгүй юу.
2016-08-18
zochin:
2012 onii olimpd bol badaruugnaar zangia avilgiin dollaraa zoolgoj bsn gsn.shuugchid bol zohitsuuldag chuhal sport shu dee!
zochin:
Bandi bagchiig ajiiild abah heregtei chuu. Olimpiin omno bujignuulaad ehelsen ter Jargalsaihan durak setgelgui har erdenesuren met ni bhad yaaj olimpod amjilt gargah be dee. Ene 2 medleg chadbargui garuud chuu dee. mongond durtai 2 chuu dee