БНХАУ-тай 2644.6 сая ам.долларын худалдаа хийжээ
2016-08-18

2016 оны эхний долоон сарын гадаад худалдааны тоон үзүүлэлт гарчээ. Тухайн хугацаанд гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 12.9 хувиар буюу 647.5 сая ам.доллараар буурч, 4374.2 сая ам.долларт хүрчээ. Үүнд экспорт 9.6 хувиар буюу 271.3 сая ам.доллараар, импорт 17.0 хувиар буюу 376.2 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн байна.

 

Долоон сарын хугацаанд экспорт, импортын дүнгээс 708.9 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 104.9 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

 

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 60.5 хувь буюу 2644.6 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 11.0 хувь буюу 480.3 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 17.5 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 24.9 хувиар буурсан байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин