49 жолоочийг журамлажээ
2016-08-18

 

Энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ  нийт 316 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

 

 Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4. Явган зорчигч 2, Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртжээ.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

 Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин