Орон сууцны үзэсгэлэн яармаг нээгдэнэ
2016-08-19

Орон сууц, барилгын материал, дэвшилтэт технологийн “Барилга, орон сууц-2016” үзэсгэлэн яармаг өнөөдөр 12.00 цагт Мишээл Экспо төвд нээлтээ хийнэ. 

 

Үзэсгэлэн яармагт Улаанбаатар хотод хэрэгжиж буй орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид зэрэг дотоод болон гадаадын 110 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан оролцоно.

 

Орон сууцны зах зээлийн үнэ ханш, барилгын салбар, шинэ бүтээгдэхүүн, дэвшилтэт технологи, төсөл хэрэгжүүлэгчдийн иргэдэд үзүүлэх хөнгөлөлт урамшуулал, төлбөрийн уян хатан нөхцөл сонирхох боломжтой үзэсгэлэн яармаг энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mkv chuluulj 5-8 hamaruulaachee 80-deesh mkv bairiig fhuluulj uguuchee
2016-08-19