Цагдаагийнхан 22 хүнийг хөнөөжээ
2016-08-19

Мексикийн Хүний эрхийн байгууллага цагдаагийнхан 22 хүнийг хөнөөсөн хэмээн мэдэгдлээ. Мичоакан мужийн Тануато хотноо өнгөрсөн оны тавдугаар сард болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийнхан жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, 22 хүнийг буудан хороосон хэмээн Хүний эрхийн тайлан дээр дурьджээ.  Уг жагсаалын үеэр 42 хүн амиа алдсан юм.

 

“Засгийн газар уг хэргийг санаатай олон нийтээс нууж, хүний амийг хөнөөсөн цагдаа нарыг урамшуулсан” хэмээн тус байгууллагын тэргүүн AFP агентлагт өгсөн ярицлагынхаа үеэр хэлжээ.

 

Тануато хотын иргэд охид, бүсгүйчүүдийн хулгайлж, хил давуулан зардаг хэсэг дээрэмчдийн эсрэг нэгдэж, тэмцсэн аж. Харин цагдаагийнхан уг жагсаалын тараахын тулд галт зэвсэг ашигласан байна.

 

Амиа алдсан хоёр хүнийг цагдаагийнхан эрүүдэн шүүж, амийг нь хөнөөжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
latiniihan ugaasa ih hun muutai dandaa muu muuhai yum hiij baidag
2016-08-19
xaxa:
mal yuma ene doodoh xaxa heruul hiiheel bodhiin oyunii homsdoltoi amisgaa xaxa 2 hunii ni eruuden shuuj bgaad alsan gej bgn oilgosnu malaa
2016-08-19
Зочин:
Амиа алдсан хоёр хүнийг эрүүдэн шүүж... гэсэн чинь юу гэсэн үг вэ.
2016-08-19