НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
2016-08-19

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Тэргүүлэгчид “Хичээлийн шинэ жил” эхлэх гэж байгаатай холбогдуулан “Замын хөдөлгөөний  ачааллыг бууруулах ажлын хэсгийн ажлын явц”, “Сургууль, цэцэрлэгийн хүртээмж”-ийн талаар танилцуулга сонслоо. Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Улаанбаатар хотын автозамын нөхцөл байдал, замын хөдөлгөөний  зохицуулалт,  засвар, арчлалт, нийтийн тээврийн талаар хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. Зуны амралт, зугаалгын цаг дуусч, хичээл эхлэх үеэр орон нутгаас нийслэл рүү чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс хотын төв хэсгийн автозамын ачааллыг бууруулах түр зохицуулалт хийж, ирэх амралтын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна. Хөрөнгө мөнгөний асуудлаас зогсонги  байсан зам засвар, арчлалтын ажил өчигдрөөс эхэлсэн бөгөөд төв зам дагуух засварыг хөдөлгөөний нягтралд саад болгохгүйн үүднээс шөнийн цагаар хийж, дуусгахаар ажиллаж байгаа болон цаашид ажлын хэсгээс бүтэн жилийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх  талаараа танилцуулав. Тэргүүлэгчид,  Сурагчдын автобусны стандарт, хүрэлцээ,  сургуулийн эргүүл, гарц, гэрлэн дохио зэрэг хүүхэд, сурагчдын  аюулгүй байдал, цаашид замын түгжрэлийн хэрхэн бууруулах, дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх, эсэх талаар асуулт асууж, хариуцсан албан тушаалтнуудаас  хариулт авлаа.

 

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Аз жаргалтай хот хөтөлбөр”-ийн хүрээнд замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, давхар зам, гүүр барих асуудлыг шийднэ. Нэн түрүүнд   зам засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэ, сургууль орчны аюулгүй байдлыг онцгойлон анхаар. Сургуулийн эргүүл буюу “School police”-ийг үргэлжлүүлэн ажиллуул. Шаардлагатай бол нэмэгдүүл” гэсэн үүргийг ажлын хэсэгт өглөө. Харин Сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцуулга хийв.  Тэрээр энэ хичээлийн жилд 2014 онд төрсөн  хоёр настай хүүхдийг цэцэрлэгт  шинээр элсүүлнэ. Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч 43 000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн сул орон дээр он дуустал 3057 хүүхдийг нэмж явуулах ажилд 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.  Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн 08 сарын 22-26-ны өдрүүдэд элсэлтийн бүртгэл хийж,  "Элсэлтийн тасалбар" тарааж, 26-ны өдөр сонгон шалгаруулалт явуулна.  

 

Ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэх бүх хүүхдийг бүртгэнэ. 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын асуудал хичээлийн жилдээ багтаж шийдвэрлэгдэнэ. Энэ хичээлийн жилд цэцэрлэг, сургууль, сургууль цэцэрлэгийн цогцолбор, спорт заалны 34 барилгыг засварлаж буюу  шинээр ашиглалтад оруулна гэсэн мэдээлэл өгөв.  Тэргүүлэгчдийн зүгээс төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмж өгөх хүүхдүүдийн хөрөнгийн асуудлыг он дуустал шийдлээ гэхэд 2017 оны 1-р сарын 1-нээс тэр хүүхдүүдийг яах вэ. Тэгэхээр  төсвийн  тооцоог хичээлийн жил дуустал хийж танилцуулах, сургууль цэцэрлэгийн засварын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх чиглэл өглөө гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Surguuli tsetserlegiin asuudal mash hund bn.Too hurteemjiig n nemegduuleech neg horoond surguuli tsetserleg gantshan ba edgeer nasnii olon huuhed hayagdaj bn gerte uldeh uu ene huuhduud tor zasag bodoh l estoi
2016-08-22
irgen:
ene duhaara harsan Sandui gegech yum hiihin mu . huguu shine avto zah .dahin tuluvlult geed olon ajilig yahin bol doo. lav l uurinhuu hobbi gazarin naimaag hugjuuluh geed tsahim gazar hutulburig haachlaa daa
2016-08-21
иргэн:
Өнөөгийн байдлаас харвал аз жаргалгүй хотын төрх харагдаж эхэллээ
2016-08-20
Hun:
Ystoi haragdaach ta nar shit. Az jargaltai hot gen uu? Shit. Hutsbaa!!!!!!!
2016-08-20
ichij amidar l da durakuudaa:
Ee pisda gj nislelin irgedin hural gj yu bdin bee tui pisda ee ta nar ene saihan mongol gazar hun bolj turchuud daldganaj yavhaar zugeer shudargaar amidar l da kkk haa ch ochood hiideg ajilaa helheer jin ideechin uugaachin darga nariin banid tusul tender tsuslagch er ni bol adgiin shaarnuud l gj hun oilgiisj dee kkk
2016-08-19
zochin:
Asyydla tsag aldj yarij bnaa gj
2016-08-19
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-19
Зочин:
хотоос машины зах. баригын материалын зах 2-г нэн түрүүнд гаргах хэрэгтэй дараа нь их дээд сургуулиудыг гаргах хэрэгтэй үүнийг л шийдвэл амжилт олно доо
2016-08-19
irgen:
ene duhaara harsan Sandui gegech yum hiihin mu . huguu shine avto zah .dahin tuluvlult geed olon ajilig yahin bol doo. lav l uurinhuu hobbi gazarin naimaag hugjuuluh geed tsahim gazar hutulburig haachlaa daa
Зочин:
hotoos yu ch gargahguigeer naad tugrel chin arilahgui malnuudaa ...manai namiin tom dargiin zah gej ailguigeer hotoos garga tegvel ta nariig shudarga bna gej uzie
2016-08-19
зочин:
Хотын дарга нараа монголчуудыг суурин иргэншилд хэвшүүлэх ажлыг юуны түрүүнд хийгээч ээ. Хөдөөнөөс орж ирсэн иргэдийг муу хүмүүс гэж хэлж болохгүй ч хотын соёлд сурч төлөвшихгүй байна. Удаан байна.Замын хөдөлгөөн,хог,нийтийн амьдралын хэв журамд нийцэж амьдарч чадахгүй байгаа иргэдэд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлмээр байна.бат-үүл тэргүүтэй гамингууд бас ч гэж номерын хязгаарлалт гэхчлэн зарим ажил хийж эхэлсэн юм шүү. Сайныг нь үргэлжлүүлээд саарыг нь хаяад ажлаа сайн хийхийг хүсч байна.
2016-08-19