Талибанчууд ухарч эхэлжээ
2016-08-21

Афганистаны хэт даврагч Талибан бүлэглэл Кундуз хотоос ухарч эхэлсэн талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

 

Армийнхан өнгөрөгч долоо хоногоос эхлэн талибанчуудын хяналтад байгаа бүс нутгийг чөлөөлөхөөр тэмцэж эхэлсэн юм.

 

Кундуз хотын Канабад дүүргийг талибанчууд өнгөрсөн оны есдүгээр сард  хяналтадаа авч, иргэдийг нь барьцаалаад байжээ.

 

Армийнхан тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд Канабад дүүргийг чөлөөлсөн байна.  Уг тулааны үеэр хэдэн талибан амиа алдсан нь нууц хэвээр байгаа юм.

 

Талбинчуудыг хотоос 30 км-ийн цаана байхад нь армийнхан цохилт өгчээ.  Тус бүлэглэл хотыг хяналтадаа авсанаас болж олон зуун хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин