“Звери” хамтлаг ирэх сарын 2-нд тоглоно
2016-08-22

 

Оросын "Звери" хамтлагийн залуус ирэх есдүгээр сарын 2-нд Монголд тоглолтоо хийхээр тов зарлаад буй. Тус хамтлагийн уран бүтээлчид ОХУ болон Монгол Улсын хооронд найрсаг дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан “ШАМК” Энтертэйнмент болон “Аист Монголиа” телевизийн урилгаар манай улсад хүрэлцэн ирэхээр болжээ.

 

Энэхүү тоглолтоо "Sings for Mazaalai" уриатайгаар мазаалайг хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготойгоор хийж байгаагаараа онцлогтой юм байна.  Тоглолтод урилгаар A-Sound, Lumino, Gee, Rec-On, "Хар сарнай" хамтлагийн Амараа зэрэг хамтлаг дуучид оролцох ажээ.

 

Дашрамд сонирхуулахад тасалбарын үнэ 10-15 мянган төгрөгөөр худалдаалагдах юм байна. Тоглолт есдүгээр сарын 02-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Chi l bolichih. Bi bol uzne. harin ch hyamdhan bna
2016-08-22
Зочин:
Hairan mungu bgaa daa
2016-08-22
Зочин:
Chi l bolichih. Bi bol uzne. harin ch hyamdhan bna