Амиа золиослох гэж байсан хүүг баривчилжээ
2016-08-24

Иракийн Аюулгүй байдлын агентлагийн ажилчид амиа егүүтгэхээр төлөвлөж байсан хүүг баривчилсан талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Хүү Иракийн Киркук хотын төвд амиа егүүтгэж, халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэмээн тус агентлагаас дамжуулав.

 

Цагдаагийнхан хүүг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэж, “Бид энэ сараас эхлэн хүүг ажиглаж, алхам бүрийг нь мөрдөж байсан. Мөрдлөгөөр хүү хэт даврагчидтай холбоотой байсан” гэсэн байна.

 

Хүү 15 настай бөгөөд баригдах үедээ хөлбөмбөгийн Барселона клубын өмсгөл өмссөн байжээ. Тэрбээр футболк дотроо тэсрэх бөмбөг суурилуулсан бүс зүүсэн байсан аж.  Баригдах үедээ хүү “Намайг явуулаач. Бурхан та нарыг доош авч явах болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Иракийн Аюулгүй байдлын агентлагийн ажилчид:
Иракийн Аюулгүй байдлын агентлагийн ажилтангууд гэж бичих болох уу? больчихсон юм болов уу? Монгол бичгийн зөв бичих дүрэм үгүй болоо юу? юу болоод байнаа? та минь ээ?
2016-08-24