“Боко Харам”-ын толгойлогч амиа алджээ
2016-08-24

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн толгойлогч Абубакар Шэкауг цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нигерийн зэвсэгт хүчин өнгөрсөн баасан гаригт тус бүлэглэлийн хяналтад байгаа Борно мужид агаараас цохилт өгөх үеэр толгойлогч амиа алдсан хэмээн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Клонел Сани Кукашека Усман мэдэгджээ.

 

Уг мэдээллийг хэт даврагчид батлаагүй байна. Өнгөрсөн 2014 оны долоодугаар сард толгойлогчийг амиа алдсан хэмээн Нигерийн Ерөнхийлөгч мэдэгдэж байсан ч уг мэдээлэл худлаа болохыг Абубакар Шэкауг олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн билээ.

 

Засгийн газар “Абубакар Шэкауг террорист этгээд” хэмээгээд толгойг нь 50 мянган ам.доллароор үнэлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
хар нохой
2016-08-24