АН-ын ҮЗХ дүрмээ зөрчжээ
2016-08-24

 

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны үеэр сонгуульд нэр дэвших эрх авсан зарим хүнийг ҮЗХ-ны гишүүнээр баталсан билээ. Тэгвэл үүнийг дүрмийн бус шийдвэр байсан хэмээн ҮЗХ-ны гишүүн М.Хүдэрбаатар, намын гишүүн Э.Бямбацэрэн нараас ирүүлсэн гомдлын дагуу АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж дараахь дүгнэлтийг гаргажээ.

 

Уг дүгнэлтэд АН-ын ҮЗХ-ны 2016 оны тавдугаар сарын 27-ны хурлаар Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан үйлдэл нь АН-ын “Үндсэн дүрэм”-ийн 6 дугаар бүлгийн 6.4.3, 6.4.9.12, 6.4.10.3, 6.4.10.10, 6.4.10.12 дахь заалт, “Намын бүх шатны байгууллага удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгулуийн журам”-ын 1.3, “Дотоод сонгуулийн хорооны журам”-ын 1.1.4.5.3 болон 4.6.2, “Намын орон нутгийн байгууллагын үйл ажиллагаа зохион байгуулалтыг зохицуулах тусгай журам”-ын 3.2.24 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосугай. Энэхүү тогтоолыг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд оруулж хэлэлцүүлэн Үндсэн дүрмийг мөрдүүлэхийг Хяналтын ерөнхий хорооны дарга /Л.Байгал/-д үүрэг болгосугай гэжээ.

 

Товчхондоо, ҮЗХ-ны 48 дугаар хуралдааны үеэр сонгуульд нэр дэвших мандат өвөртлөн ҮЗХ-ны гишүүн болсон хүмүүсийн эрхийг уг тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй аж.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АН- хан ер хууль, дүрэм баримталдаг юм уу. Естой мэдэхгүй л юм бна. Дандаа л хэрүүл, дүрмиын бус тоглолт хийдэг шүү дэ.
2016-08-25
Зочин:
АН- хан ер хууль, дүрэм баримталдаг юм уу. Естой мэдэхгүй л юм бна. Дандаа л хэрүүл, дүрмиын бус тоглолт хийдэг шүү дэ.
2016-08-25
Зочин:
Казино Байгал амьд юм уу?
2016-08-25
зочин:
АН-н гамингууд аман дээрээ худлаа ардчилал ярьж ажил хэрэг дээрээ ардчиллын зарчмыг уландаа гишгэж явдаг хөгийн шаарнууд шүү дээ. Тухайн энэ шийдвэр бол хаа очиж ардчилал ру дөхөх гэсэн нэг алхам болж.Овоо дооо гэж хэлье.Гэвч эд нарын гаргасан шийдвэрийг нохой хуцах чинээ тоохгүй, эрх мэдэлдээ эрдсэн эбола вирус,зика вирус,гониодорж ,баярцогт гэхчлэн ардчиллын дайснууд олон бий дээ.
2016-08-25
Зочин:
АН-ын хятадууд тарж далдарцгаа. Та нараар Монгол Улс дутахгуй
2016-08-24
Зочин:
Намын Үндсэн дүрмийн Хорооны гишүүнийг Намын Их Хурлаас сонгодог Гэхдээ хугацаатай сонгодог шүү Энэ Баярсүрэн,Ганхуяг 2 бол 2000 -12 р сард сонгогдсон.Бусад нь 2004 онд сонгогдсон.Тэгээд хугацаа нь дуусчихсан Дүрмийн Хорооны гишүүд аль нүүрээрээ дүрэм ярьж гар өргөж баталдаг байна.. хаа хаа хаа., Их Хурлаараа даргаа сонгож чаддаггүй АН -Тарвал таарна. Тарахгүй бол дахиад л ялагдах нь гарцаагүй.1990 оын Улс Төрийн Товчооны Гишүүдээс ч дор болсон энэ өвөө, эмээ нар залуу үедээ зайгаа тавьж өгөх боллогүй юм байхдаа.
2016-08-24
зочин:
БОндын мөнгөөр гараа угааж баяжсан гарууд
2016-08-24