АН-ын ҮЗХ-ны хурал хойшилжээ
2016-08-25

АН-ын ҮЗХ-ны хурал өнөөдөр болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ. Тус намын Хэрэг эрхлэх газраас "Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Иймд наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ тодорхойгүй хугацаагаар хойшиллоо" гэж тайлбар хийсэн байна. 

 

Ээлжит бус чуулгантай давхцуулахгүй гэснээс харахад АН-ын хурал мөддөө хуралдахааргүй болсон байж магадгүй аж. 

 

Shuud.mn
Сонин хачин