Их сургуулийн байранд халдлага үйлджээ
2016-08-25

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах их сургуулийн ойролцоо зэвсэгт этгээдүүд террорист халдлага зохион байгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Халдлагаар нэг хүн амиа алдаж, 14 хүн шархтсан” хэмээн Кабулын Цагдаагийн газраас дамжууллаа. Тус улсын Аюулгүй байдлын агентлагийнхан халдлага гарсан их сургуулийн байрыг бүсэлж, террористуудыг эрэн сурвалжилж эхэлсэн гэнэ.

 

Халдлагын үеэр террористууд их сургуулийн байр руу нэвтэрч, оюутнуудыг барьцаалсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Сургуулийн захиргаа “Халдлагын үеэр сургууль дотор байсан оюутан, багш нарыг цагдаагийнхан амжилттай сургуулиас гаргасан” гэж мэдээлсэн байна.

 

Уг халдлагыг ямар зэвсэгт бүлэглэл захиалсан болох нь тодорхогүй байгаа юм. Эрх баригчид “Их сургуулийн халдлагын ард талибанчууд бий” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин