Хүүхдийн автобусанд хяналт шалгалт хийнэ
2016-08-25

08.30 цаг: Соёл Урлагийн Их Сургуульд Монголын Залуучуудын Өдрийг тохиолдуулан Залуучуудын Иргэний Нийгмийн Хоёрдугаар чуулган болно.

 

09.00 цаг: Дүнжингарав худалдааны төвд ЗЦГ, Нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газар хамтран хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналтыг хангуулах чиглэлээр шалгалт зохион байгуулна.

 

09.30 цаг: “PARK HOTEL”-д Хууль эрх зүй, хүүхдийн эрхийн талаар бичдэг, энэ талаар мэдээ, мэдээлэл бэлтгэх сонирхолтой сэтгүүлчдэд зориулсан сургалт болно.

 

11.00 цаг: Сүхбаатарын талбайд Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санаачлан эхлүүлэн, амжилттай өрнүүлсэн “1000 цүнх challenge" аяны хаалтын ажиллагаа  болно.

 

11.00 цаг: “Монгол ньюс” мэдээллийн төвд хүний эрхийг хүндэтгэх соёлыг хөхиүлэн дэмжих, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар нийгэмд үнэн зөв, бодит мэдээлэл өгөх зорилготой “Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийг зохион байгуулах талаар “ЛГБТ төв”-өөс мэдээлэл хийнэ.

 

11.00 цаг: “Үндэсний мэдээллийн төв”-д Ардчилсан намын анхдагч гишүүд намын шинэчлэлийн талаар мэдээлэл хийнэ.

 

11.30 цаг: МҮЭХ-нд Иргэдийн цалин хөлс болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ.

 

12.00 цаг: МҮЭХ-нд Авто замчдад тулгамдаж буй хүндрэлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

16.00 цагт: МУИС-ийн V байрны 303 тоотод “Cyber education center” буюу Кибер боловсролын төвийн нээлт болно.

Shuud.mn
Сонин хачин