Хүүхдийн хоолой өвдсөн үед хэрхэн эмчлэх вэ
2016-08-25

Бага насны хүүхдүүдийн хоолой өвдсөн үед хэрхэхийг “www.wikihow.com” сайт зөвлөж байна.

 

Зөвлөгөө №1

 

 

Хүүхдийн хоолой өвдсөн үед та зөгийн бал болон лимонтой цай уулгаарай. Цайг хүүхэд уух учир хэт халуун болон хүйтэн байх ёсгүй. Бүлээн байх учиртай. Дараа нь унтуулаарай. Унтсаны дараа хүүхдийн тань хоолой эдгэрсэн байна. Таны хүүхэд нэг нас хүрээгүй бол зөгийн бал идүүлж болохгүй.

 

Зөвлөгөө №2

 

 

Хэрвээ нэгээс доош насны хүүхдийн хоолой өвдсөн бол та хүүхэдтэйгээ угаалгын өрөөндөө ороод, хаалгаа хаагаад халуун ус 10-15 минутын турш тос. Халуун уур таны хүүхдийн хоолойг чийгшүүлж эрүүл болгоно. Мөн  энэхүү аргаар ханиад болон хамрын битүүг эмчлэх боломжтой.

 

Зөвлөгөө №3

 

 

Хүүхдээ тайвшруулж, амраах хэрэгтэй. Амралт эмчилгээ болдгийг сана.

 

Зөвлөгөө №4

 

 

Эмчийн зааваргүйгээр баталгаагүй эм хүүхэддээ өгөхгүй байх хэрэгтэй.

 

Зөвлөгөө №5

 

 

Ундаа, мөхөөлдөс зэргийг хоолой нь эдгэрэх хүртэл өгөхгүй байх.

 

Зөвлөгөө №6

 

 

Хоолой өвдсөн үед хамар битүүрэх нь элбэг. Энэ үед та хүүхдийнхээ өрөөнд агаар чийгшүүлэгч байршуулж, хуурайшилтаас хамгаалаарай.

 

Зөвлөгөө №7

 

 

Хоолой өвдсөн үед шингэн, тэжээл ихтэй хоол хийх хэрэгтэй. Бүхэл хоол хийхээс зайлсхий. Учир нь энэ төрлийн хоол хүүхдийн тань хоолойг гэмтээх аюултай.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Цэцэгбэх:
Цээж хэржигнэх хоолой гихтнах халуурах
2023-11-10
Цэцэгбэх:
Хоолой өвдсөн халуурах шинж тэмдэг.
2023-11-10
Хөөрхий минь дээ хаха
2023-10-28
Зочин:
Хүүхэдийн маань хоолой өвдөөд байга маа энэ аргууд бүтэх боловуу
2023-10-28
Хөөрхий минь дээ хаха
Зочин:
Тогоон дээрээ ус буцалгадаг юмуу яадын арга ололдоо
2022-10-10
ariungerel:
Saipan bailss
2016-09-14
Зочин:
GER XOROOLLIIN XVN YAX BLJ BN YUNDAA UUR TOSOXIIN JOOXON XVRTEEMJTEI YM BICHEEE
2016-08-25
Зочин:
Тогоон дээрээ ус буцалгадаг юмуу яадын арга ололдоо