Аматриче хотын бүх барилга нуржээ
2016-08-25

Италийн төвийн хэсэгт 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 159 хүн амиа алдаж, 100 гаруй иргэн сураггүй болжээ. Газар хөдлөлтийн улмаас Лацио мужийн Аматриче хот хамгийн их хохирол амссан талаар “www.dailymail.co.uk” уламжлав. “Тус хотын бүх барилга нурсан” талаар Италийн Гамшгаас хамгаалах төвөөс мэдээллээ.

 

“Засгийн газар эхний ээлжинд иргэдийг аюулгүй газар байршуулахыг албаныханд уриалж, хохирол амссан иргэдийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн” талаар Италийн төрийн мэдлийн “ASNA” агентлаг мэдээлэв.

 

Аматриче хотын сая гаруй иргэн тусламжийн байгууллагаас илгээсэн майханд амьдарч байна. Аврагчид нисдэг тэрэг ашиглан иргэдэд цэвэр ус тарааж эхэлжээ. Газар хөдлөлтөөр тус хотын 53 иргэн амиа алдаж, 104 хүн шархтсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин