Тайра Бэнкс багш болжээ
2016-08-25

“Америкийн дараагийн топ модель” шоуны санаачлагч, супермодель Тайра Бэнкс тун удахгүй их сургуульд багшлахаар болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр Стэнфордын их сургуулийн захирлын урилгаар тус сургуулийн оюутнуудад хичээл заах гэнэ.

 

Тайра оюутнуудад “Бизнесээ хэрхэн өргөжүүлэх, хэрхэн шинэ бизнестэй болох” гэсэн сэдвээр хичээл заахаар болжээ. Түүний заах эхний хичээл ирэх оны тавдугаар сарын 14-нд болох аж. Тэрбээр хоёр долоо хоногт нэг удаа дээрх сэдвээр оюутнуудад лекц уншихаар болсон байна.

 

Тайра инстаграмдаа “Би оюутан болоогүй ээ харин багш болсон” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин