Цэцэрлэгийн сугалаа явагдаж байна
2016-08-26

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Цэцэрлэгийн сугалаа өнөөдөр явагдаж байна. Нийт хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй учраас сугалаа зохион байгуулахаар болсон юм. Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 2 настай буюу шинээр цэцэрлэгт бүртгүүлэх 19 мянган хүүхэд бий. Тэднээс 9753 хүүхдийг төрийн өмчийн цэцэрлэгт хамруулах боломжтой гэсэн тооцоог нийслэлийн Боловсролын газраас гаргасан. Тэгэхээр 19000 хүүхдийн “азтай” 9753 нь цэцэрлэгтэй болно гэсэн үг.

 

Үлдсэн хүүхдүүдийн 2000 гаруйг нь хувийн цэцэрлэгт элсүүлнэ гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээлсэн юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин