Рэйчел Макадамс найзтай болжээ
2016-08-26

“Тэмдэглэлийн дэвтэр”, “Шерлок Холмс” киногоор олны танил болсон жүжигчин Рэйчел Макадамс кино зохиолч Жамие Линден нар үерхэх болсон талаар “www.hollywoodlife.com” сайт нийтэлжээ. Хос өчигдөр Нью Йорк хотын дэлгүүрээр хамтдаа үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.

 

Жүжигчин бүсгүйн хэвлэлийн төлөөлөгч “Хос үерхээд таван сар болж байна. Тэд хамтран амьдарч байгаа. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдээлжээ.

 

Зохиолч эр хэдхэн сарын өмнө эхнэрээсээ салсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин