Туркт халдлага гарлаа
2016-08-26

Турк улсын Цизре хотод дөнгөж сая халдлага гарсан талаар “BBC” агентлаг шуурхай мэдээллээ. Террористууд цагдаагийн газраас холгүй тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлжээ. Эх сурвалж “Халдлагаар олон хүн амиа алдаж, бэртсэн” гэж мэдээлсэн байна.  Одоогоор уг халдлагыг хэн захиалсан нь тодорхогүй байгаа гэнэ.

 

Эрх баригчид халдлагын цаана Курдын ажилчны намын дэмжигчид бий хэмэн таамаглаж буйгаа илэрхийллээ. Учир нь энэ долоо хоногоос эхлэн Туркийн армийнхан курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин