Мадонна фэнүүдээ баярлуулав
2016-08-26

Попын хатан хаан Мадонна фэнүүддээ баярлуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нью Йорк хотын “Museum of Modern Art” музей 25 жилийнхээ ойд зориулан “А” танхимдаа “Madonna: Truth or Dare” гэх үзэсгэлэнг гаргажээ. Уг үзэсгэлэнд дуучны уран бүтээл болон тоглолтынх талаар дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байна.

 

Үзэсгэлэнг үзэхээр 400 гаруй хүн цугларсан байжээ. Энэ үед дуучин фэнүүддээ гэнэтийн бэлэг барьж, танхимд орж ирсэн аж. Тэрбээр фэнүүддээ хандан “Маш их баярлалаа. Та нар миний баяр баясгалан” гэж хэлжээ.

 

Мадонна мөн танхимд байсан бүх хүнтэй зургаа авахуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин