Тэгш тоотой машин хөдөлгөөнд оролцоно
2016-08-27

 

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын түгжрэлийг бууруулах зорилгоор гаргасан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто машины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн авто машин өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно.

 

Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн авто машин маргааш буюу наймдугаар сарын 28-ны ням гарагт 08:00-20:00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.

Shuud.mn
Сонин хачин