Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж өөрийн твиттер хуудаснаа Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо буюу United World Wrestling-ээс манай тамирчдын тэмцээнд оролцох эрхийг хязгааргүй хугацаагаар хассан тухай бичжээ.
Тэрбээр жиргээндээ "UWW календарчилалын олон улсын тэмцээнд Монголын баг бүрэлдэхүүнийг хязгааргүй хугацаагаар хасах шийдвэр ирсэн байх шиг байна. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, мастер, бүх тамирчдыг" хэмээсэн байна.
Ингээд түүний жиргээг хүргэж байна.
Г.Тэгшсүрэн