Автын ослоор хоёр хүн нас баржээ
2016-08-27

 

Өнгөрсөн өдөр Сүхбаатар дүүргийн нутаг Чагдаржавын гудамж, “Edelweiss” зочид буудлын урд замд H.Grace маркийн авто машины жолооч Л нь явган зорчигч 57 настай эмэгтэй Ц-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

 

Мөн СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Хархорин захын хойд замд Тэнүүн огоо ХХК-ийн H.Aero city маркийн автобусны жолооч П нь зорчигч 42 настай эмэгтэй О-г унагаж гэмтээсэн байна.

 

Хөдөө орон нутаг, Ховд аймгийн Буянт сумын нутаг Цагаан бургас багийн Хар цохио гэх газар шороон замд N.Carina маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 42 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

 

Дээрхи хэргүүдийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Mongol orond amdrah batalgaa algaa eroosoo,,,,,,,mash hatuu shiitgeech ene odor byr hyn alaad baidag jolooch naraa !!!!!!!!!!!!!!
2018-07-09
Arai denduu umaa, UM MAANII BAD MI HUM,
2018-03-11