Италид гашуудал зарлав
2016-08-27

 

Италийн төвийн нутагт 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 281-д хүрсэн талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

Газар хөдлөлтийн улмаас  Риети мужийн Аматриче хот хамгийн их хохирол амсчээ. Мөн тус хотын  221 иргэн газар хөдлөлтийн улмаас амиа алджээ. 

 

 Аркуата-дель-Тронто болон Пескара-дель-Торонто хотод газар хөдлөлтийн улмаас 49 хүн амиа алдсан гэнэ. 

 

Аврагчид өнөөг хүртэл сураггүй алга бологсдыг хайсаар байна. Тэгвэл тус улсын Ерөнхий сайд Маттео Ренци орон даяар гашуудал зарлаж, парламентын ордны өмнөх төрийн далбааг хагас бөхийлгөж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

 

Shuud.mn
Сонин хачин