Нуранги дороос 4 настай охиныг олжээ
2016-08-29

Италийн төвийн хэсэгт болсон газар хөдлөлтөөр 290 хүн амиа алдаж, 400 гаруй хүн гэмтжээ.  Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажил үргэлжилсээр байна. Аврагчид өчигдөр байшингийн нуранги дороос дөрвөн настай охиныг амжилттай гарган авсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Пескара де Тронто хотын төвийн хэсгийн нэгэн барилгын нуранги дороос охиныг олж, эмнэлгийн тусламж үзүүлжээ. Нэгэн аврагч “Охин бараг гурван өдөр нуранги дор байсан. Азаар ямар ч хүнд бэртэл аваагүй. Дөрөвхөн настай хүүхдээс гарахааргүй сэтгэлийн тэвчээрийг энэ охин гаргалаа. Бурхан түүнийг амьд үлдээхийг хүссэн бололтой” гэж хэлсэн байна.

 

Цагдаагийнхан охины гэр бүлтэй холбогдсон аж. Охины ээж “Үнэхээр итгэхийн аргагүй юм” гэж хэлжээ. Охин 11 настай эгчийнхээ хамтаар сураггүй болжээ. Аврагчид охиныг олсон газарт самналт явуулж, эгчийг нь хайж байгаа аж.

 

Ерөнхий сайд орон даяар гашуудал зарлаж, өчигдрийг үндэсний оршуулгын өдөр болгожээ. Энэ өдөр амиа алдагсдыг оршуулж, салах ёс гүйцэтгэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Egch ni amid mend oldoosoi burhan mini
2016-08-29