Нисэх буудалд буудалцаан болоогүй
2016-08-29

“АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын олон улсын нисэх буудалд буудалцаан болж байна” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Тэгвэл уг мэдээллийг нисэх буудлын удирдлагууд эрс үгүйсгэсэн талаар “CNN” агентлаг мэдээлэв.

 

Лос Анжелес хотын Цагдаагийн газар “Буудалцаан болсон нь худал мэдээлэл. Энэ бол хуурамч түгшүүр” гэсэн байна.

 

Цагдаагийн газрын дарга твиттертээ “Нисэхийн ойролцоо буун дуу гарсан нь үнэн. Гэхдээ нисэх дотор буудалцаан болоогүй. Хэвлэлээр цацагдаж буй мэдээ мэдээлэл хуурамч болохыг мэдэгдье. Цагдаагийнхан гал нээсэн хүнийг эрэн сурвалжилж байна” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин