Том Хиддлстон: Тэйлор намайг алдартай болгосон гэж бодохгүй байна
2016-08-30

Британийн  жүжигчин Том Хиддлстон “Us Weekly” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр дуучин Тэйлор Свифтийн найз залуу гэдгээрээ олонд алдаршаад буй юм. Жүжигчин эр “Thor: The Dark World” кинонд тогложээ.

 

 

-Та 24 цагийн өмнө инстаграм хуудастай болжээ. Том Хиддлстон гэх нэрийнхээ өмнө “ТС” гэх хоёр үсгийг бичиж. Энэ хоёр үсэг ямар учиртайг бид мэднэ. Таны найз бүсгүй Тэйлор Свифтийн нэрний эхний үсэг?

 

-Тийм ээ. Ганцхан өдрийн дотор нэг сая хүн намайг дагасан байхыг хараад их гайхсан шүү. Үнэхээр хөгжилтэй бас гайхмаар байна. Би зүгээр л хайртай бүсгүйдээ хэр хайртайгаа мэдрүүлэхийг хүссэн. Нэг үгээр зөвхөн минийх гэдгийг бусдад илүү ихээр ойлгуулахыг хүссэн юм.

 

-Та хоёр олны анхаарлыг татсаар байна. Тэйлороос илүү таныг мэдэхийг хүссэн хүн их байна. “Ямар залуу Тэйлорыг өөрийн болгов” гэх мэт асуултууд хаа сайгүй байна. Зарим нэг нь илүү ихийг мэдэхийг хүсч, ичгүүргүй загнах юм?

 

-Надад сонирхолтой байна. Би тэдний мэдэх гэсэн асуултаас зугтаах шаардлага байхгүй. Бидний хайр цэвэр ариун. Хэрвээ мэдэхийг хүссэн асуулт байвал чөлөөтэй асууж, лавлаж болно. Чөлөөтэй. Нэг зүйлийг хэлэхэд, Тэйлортэй үерхэх болсноос хойш хэвлэлийнхэн намайг амар тайван орхихоо больсон. Энэ бүхэн заримдаа дарамт учруулдаг. Тэйлор намайг алдартай болгосон гэж бодохгүй байна. Мэдэхгүй юм хүмүүс намайг найз бүсгүйнхээ алдар нэрийн тусламжтай алдаршиж байна хэмээн буруутгадаг. Үнэнийг хэлэхэд би урлагт зүтгээд 20 гаруй жил болж байна. 

 

 

 

-Гэхдээ та нэг бүсгүйн ачаар өмнөхөөсөө хэд дахин алдартай болсон бус уу?

 

-Хүмүүс иймэрхүү маягаар намайг гутаан доромжлох, нэр хүндэд минь их халдаж байна. Гэхдээ би сэтгэлээр унахгүй. Учир нь эр хүн хайртай бүхнээ хамгаалах ёстой.

 

-Та хоёр хайрын романс хэрхэн эхэлсэн юм бэ?

 

-Эхлэлийг би тавьсан. Ярих зүйл байхгүй.

 

-Гэрлэх талаар?

 

-Бидний харилцаа шинэхэн талдаа байна. Бид хамтдаа байхыг их хүсч байгаа ч уран бүтээлээс болоод хол байх тохиолдол цөөнгүй байна. Гэхдээ би амьдралынхаа төлөө шийдвэртэй алхам хийж чадна.

 

-Тэйлор өмнө нь олон залуутай холбоо тогтоож байсан. Энэ бүхэн танд дарамт учруулдаг уу?

 

-Үгүй ээ. Яагаад энэ талаар яриад байгаа юм. Уран бүтээлч хүнийг урьчихаад зөвхөн найз бүсгүйнх нь талаар ярих надад таалагдахгүй байна.

 

 

-Мэдээж хэрэг хоёулаа уран бүтээлийн талаар ярилцах хангалттай цаг байна.

 

-Асуултаа

 

 

 

-Та сүүлд “Тор” кинонд эсрэг дүрийг бүтээсэн. Эсрэг дүр бүтээх ямар байв?

 

-Их хөгжилтэй байсан.

 

-“Тор” кино таныг холливуудад орох тасалбар болж чадсан уу?

 

-Мэдээж хэрэг чадалгүй яахав. “Тор” бол шилдэг бүтээл. Олон үзэгчтэй. Нээлтээ хийгээд л ашиг орлогоороо тэргүүлж эхэлсэн. Энэ бүхэн надад гайхалтай санагдсан. Хүүхэд гэлтгүй олон хүнд таалагдсан бүтээл болсон. Надад энэ киноны нэг хэсэг болох гайхалтай санагдсан.

 

-Та энэ кинонд урт үстэй байсан. Урт үснийхээ талаар?

 

-Их хэцүү байсан. Миний үсэнд тор зүүгээд дараа нь хиймэл үс наасан. Толгой их загтнасан. Зарим  хэсэгт хиймэл үс надад саад учруулж байсан. Гэхдээ би энэ асуудлыг том бэрхшээл гэж бодохгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин