Хэт даврагчид шорон руу халджээ
2016-08-30

Филиппинийн зүүн хэсэгт байрлах чанга дэглэмтэй хорих анги руу Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дэмжигчид халдаж, хоригдлуудыг оргуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Зэвсэглэсэн 50 гаруй террористууд шоронгийн байр руу нэвтэрч, 23 хоригдлыг сулласан талаар албаны эх сурвалж хэлсэн байна.

 

Суллагдсан хоригдлууд өмнө нь алан хядах ажиллагаанд оролцож байсан онц ноцтой хэрэгтнүүд гэнэ.

 

Террористуудтай холбоотой 20 орчим насны хоёр эмэгтэй шоронгийн харгалзагч нарт “хоол хүнс нийлүүлэхээр ирлээ” хэмээн худлаа хэлж, хаалгыг нь онгойлгосон байна. Энэ үед террористууд шоронгийн байр руу нэвтэрсэн аж.

 

Шоронгийн дарга Акмад Табао “AFP” агентлагт Террористууд таван харгалзагчийг хөнөөсөн” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин