Бүх машиныг шалгаж байна
2016-08-30

 

Замын цагдаагийн газар нь  Авто тээврийн үндэсний төвтэй хамтран авто тээврийн хэрэгслийг стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгах хамтарсан хяналт шалгалтыг эхлүүлжээ. Уг шалгалтын явцад улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн улсын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж зөрчлийг арилгуулж хариуцлага тооцож ажиллах ажээ.

 

Шалгалтаар дараах стандарт, шаардлагыг шалгаж, зөрчлийг арилгуулна. Үүнд:

 

  •   Авто тээврийн тухай хуулийн 17-р зүйлд заасны дагуу автотээврийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал

 

  •  Замын хөдөлгөөний дүрэмд заасан ашиглахыг хориглосон гэмтэлтэй эсэхэд хяналт тавих

 

  • Ачаа тээвэрлэх журмын хэрэгжилт, үүнд автомашины бүтээлэг, зуурмаг тээвэрлэгч автомашины тосгуурыг шалгах

 

  • Авто тээврийн хэрэгслийн бүх жин ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавих,

 

  • Тээврийн хэрэгслүүдийн гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж илт муудсан, салхины шил хагарсан, улсын дугаар бүдгэрч арилсан зэрэг зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулах,

 

  • Бензин хөдөлгүүртэй автомашин-Утааны найрлага дахь хорт бодисын, Дизель хөдөлгүүртэй автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэл

 

  • Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлагад заасны дагуу гэрэл ойлгогч наалт наасан байдал зэргийг шалгаж, зөрчлийг арилгуулах юм байна.

 

Арга хэмжээнд Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын замын цагдаагийн алба, аймгуудын Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн үндэсний төвийн Техник хяналт, мэдээлэл, технологийн хэлтэс, Аймаг, нийслэлийн Автотээврийн үндэсний төвийн салбар, алба хаагчид ажиллах ажээ.

 

Тус шалгалт ирэх сарын 30 хүртэл үргэлжлэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Za ter utaa mai saagasan teregnuudee l boliulj uzeerei. Busad ni duurch
2016-08-30
asas:
uursduu mashin uildverldeg oron ymshig aimar lag lag divaajind amidarch bga ymshig baih yma. aktlagdsan mashinaar mongolchuud bid gangarch bgashde. esvel huuchin mashin oruulj irehiig bolilchaach. tertee tergui jil bolgon negtsen uzleg onshilgoi baidag bizde.
2016-08-30
Zochin:
Yanda manaihan daramtluulsaar bgd l duusah yum bnlda.ed nar chini aav eej hamaatan sadnaa avaad l garchihdg humuus maniuus yanda
2016-08-30
hugg:
yamar aimar yum be
2016-08-30
someone:
tgd yaj shlgaj bgan zuger zam dr hodlgond oroltsj bhd n zogsogod shlgahimu eswl ngdsn jurmar shlghimu mdj bga n hld ogoch
2016-08-30
unshigch:
Uurgee bieluulddeggui ulsuudiig jaahan tsegtslej tusuvt mungu oruulahad gemgui ee.Tsagiin uymiig tsagt ni hiivel hn hendee amar.
2016-08-30
zochin:
dutuu shatalttai utaa ih gargaj agaar bohirduulj bga mashinuudig sain shalga
2016-08-30
Зочин:
Нэг л их улс төржсөн Коммент, Хүний ажил ч хийлгэхгүй больж үз
2016-08-30
Зочин:
Зочин Юм бүхнийг битгий улс төржүүлэл дээ
2016-08-30
Зочин:
Юм бүхнийг битгий улс төржүүлэл дээ
2016-08-30
Зочин:
Ерөнхий сайдын ЗАМЫН ЦАГДААГИЙН газар ээлжит мөнгө хүүлэх ажиллагаагаа явуулж эхлэх үү. Төрийн бодлого мөн үү.
2016-08-30
Зочин:
Зочин Юм бүхнийг битгий улс төржүүлэл дээ
Зочин:
Юм бүхнийг битгий улс төржүүлэл дээ
Чинбаа:
Торгууль тавьж төсвийн дутуг нөхөх гэсэн арга хэмжээ. Бөөн түгжрэл, өглөө болгоны үлээлгэ, төрөл бүрийн татвар, энэ төр болж тогтлож байгаа этгээдүүд ямар их дарамтыг олон түмэнд үзүүлж байна аа. Олон түмэн ч засуулсан хурга шиг дуугүй. Ийм л байна даа.
2016-08-30
ХЭХЭ:
НӨГӨӨ 60 ТЭРБУМАА ӨӨР АРГААР ШААЖ БАЙГААМ БИЗДЭЭ
2016-08-30
хэхэ:
АРДЫН ХАРМААГ УХДАГАА ЭНЭ МАН-Ы ХУЛГАЙЧ НАР ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ
2016-08-30
po:
Bugdiig n torgoh n dee mongo hereg blj de
2016-08-30
хэхэ:
АРДЫН ХАРМААГ УХДАГАА ЭНЭ МАН-Ы ХУЛГАЙЧ НАР ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ
po:
Bugdiig n torgoh n dee mongo hereg blj de
2016-08-30
har utaa haydag mashinuudaa iluu anhaaraachee:
autobus porter micro geed diesel eer yvdag mashinuud ih haraa iutaa hayah um eniigee hynaachee
2016-08-30