Дамаскаас 1800 хүнийг нүүлгэн шилжүүлэв
2016-08-30

 

Сирийн нийслэл Дамаск хотын Дарайя дүүргээс 1800 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар НҮБ дахь Сирийн асуудал харицсан төлөөлөгч мэргэжилтэн Стаффан де Мистура мэдэгдлээ. 

 

“ОХУ-ын дэмжлэгтэй 48 цагийн дотор Дарайя дүүргээс иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлж, олон улсын дүрвэгсдэд зориулсан хуаранд хүргэсэн” хэмээн Сирийн “SANA” агентлаг мэдээлэв.

 

Эмэгтэйчүүд болон хүүхдүүд Идлиб хот дахь дүрвэгсдийн хуаранд байршсан бол эрчүүд нь Дамаск мужийн Кейша хот дахь хуаранд очжээ.

 

“Эрчүүдийн дунд сөрөг хүчний дэмжигчид бий. Тэд зэвсгээ хураалгасан” гэдгийг Мистура мэдээлэв.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин