Азийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд чуулна
2016-08-30

Японд төвтэй Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-ийн 22 дахь удаагийн уулзалт Монгол Улсад болно. Монголд анх удаа зохион байгуулагдаж буй орон орны шалгалт зохион байгуулах эрх бүхий Шинжлэх ухааны паркуудын Удирдлагуудын уулзалтанд Филиппин, Тайланд, Вьетнам, Малайз, Бангладеш, Япон, Мьянмар, Монгол Улсын Удирдах зөвлөлийн гишүүд болон тус орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-ийн удирдлагууд зэрэг нийт 20-иод төлөөлөгч оролцоно.

 

ITPEC-ийн гишүүн орнуудын захирлуудын ээлжит хурлаар Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын зөвлөлийн Гүйцэтгэх захирлуудын төлөөлөл болох орон орны бүх гишүүд үйл ажиллагааныхаа талаар жилийн тайлангаа тавьж, ололт амжилтаа хуваалцан, шалгалтын цар хүрээг өргөжүүлэх, шалгуулагчдын тоо болон тэнцэгчдийн тоог нэмэгдүүлэх, хөгжүүлэх, дэмжих чиглэлээр олон талт асуудлуудыг хэлэлцэх юм.

 

Уулзалт маргааш эхэлж, ирэх сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. 

Shuud.mn
Сонин хачин